Хайх

Жүжигчин Кевин Спейсид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Жүжигчин Кевин Спейсид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Прокурорын газраас түүний гэм буруутайг нотолж чадсангүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Массачусетсийн прокурорын газраас жүжигчин Кевин Спейситэй холбоотой бэлгийн дарамтын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тодруулбал Оскарын шагналт жүжигчин 2016 онд Нантакетын нэгэн бааранд 18 настай залууг зүй бусаар оролдсон хэмээн буруутгагдсан бөгөөд залуугийн ээж Спейсиг шүүхэд өгч, түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Тэгвэл шүүх хуралдааны үеэр хохирогч болсон гэх залуу АНУ-ын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Хэрэг гарсан шөнө залуу найз бүсгүйтэйгээ мессэж бичиж байсан бөгөөд хохирогч тал тэрхүү гар утсан дээрх зурвасуудаас шүүгчдэд хэсэгчлэн харуулж, Холливүүдийн жүжигчний гэм бурууг нотлохоор тэмцэж байсан юм. Харин хэдхэн хоногийн өмнө болсон шүүх хуралдааны үеэр залуу болон түүний гэр бүл тухайн хэрэгт гол эд мөрийн баримт болж байсан тэрхүү гар утас алга болсон хэмээн мэдэгдэж, шүүгчдэд хүлээлгэн өгөөгүй байна. Кевин Спейсигийн өмгөөлөгчид хохирогч тал тэрхүү гар утсанд агуулагдаж байсан зарим нэг зурвасуудыг санаатайгаар устгасан бөгөөд тэдгээр зурвасууд нь жүжигчний гэм буруугүй болохыг нотлох байсан гэж мэдэгджээ.

Дашрамд дурдахад одоогоор нийт 12 эрэгтэй Кевин Спейсиг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгасан ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар хэрэг үүсгэгдээгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх