Хайх

Жүжигчин Лина Хиди ганц бие ээжийн дүрд тоглоно

Жүжигчин Лина Хиди ганц бие ээжийн дүрд тоглоно

"Rita" нэртэй инээдмийн цувралд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Game of Thrones" цувралд Серси Ланнистерын дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Лина Хиди Showtime сувгийн шинэ цувралд тоглохоор болжээ. "Rita" нэртэй инээдмийн, утга уянгын цуврал нь багш мэргэжилтэй ганц бие ээжийн тухай өгүүлэх юм. Жүжигчин Лина Хиди гол дүрд тоглохоос гадна гүйцэтгэх продюсерын үүргийг давхар гүйцэтгэх болно.

"Рита бол маш тэрслүү дүр. Тэр эргэн тойрныхоо хуурамч зүйлстэй тасралтгүй тэмцэж, үзэгчдийг нэгэн зэрэг уйлуулж, инээлгэх болно" гэж Лина Хидигийн шинэ дүрийг Showtime сувгийн энтертайнмент хариуцсан захирал Жана Виноград тодорхойлжээ.

Сонирхуулахад "Rita" цувралыг алдарт кино зохиолч Кристиан Торпегийн бүтээсэн Данийн дөрвөн бүлэгтэй олон ангит киноноос сэдэвлэж байгаа юм.

цааш үзэх