Хайх

2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх

2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх

High-fashion болон спорт хэв маягийн хослол

Text: Buro.Mongolia


Christian Dior загварын ордон нь хавар-зун 2022 улирлын Парисын загварын долоо хоногийн хүрээнд 1960-аад оны хэв маяг шингэсэн цуглуулга танилцуулсан билээ. Эргэн сануулахад, тус цуглуулгад мини юбка, кроп пиджактай хослол, теннисчний даашинз, давхар энгэртэй хүрэм болон А силуэттэй богино даашинзууд тод өнгөний сонголттойгоор давамгайлсан байсан. Эдгээрээс гадна бүтээлч захирал Мария Грация Кьюри шинэ аксесуаруудыг, тэр дундаа боулингийн цүнхийг санагдуулам "Vibe" загвараа танилцуулсан билээ. Dior брэнд нь хэрэглэгчдэдээ энэхүү цүнхээ саяхнаас санал болгож эхэлсэн бөгөөд худалдан авагчдын тоо эрчимтэй өсөж байгаа нь оны гол аксесуаруудын нэг болж буйг нь илтгэж байна.

2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 1)
2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 2)

Dior "Vibe" цүнхээ гар аргаар бэлтгэсэн тугалын арьсан хэсгүүдийг хооронд нь залгах маягаар урласан бөгөөд цүнхний ёроолыг хийхдээ спорт пүүзний улнаас санаа аван резинэн материал сонгож, дээрээс нь өөрсдийн сахиус болсон таван хошууны хээгээ гаргаж бүтээжээ. Мэдээж нэрийн хуудас болсон Christian Dior лого бүхий хөндлөн судлыг оруулахаа мөн мартсангүй. Илүү цогц төрхийг бүрдүүлэхийн тулд энэхүү цүнхийг Dior Vibe пүүзтэй хослуулахыг Dior загварын ордноос зөвлөжээ.

2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 15)
2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 16)
2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 17)
2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 18)
2022 оны гол аксесуаруудын нэг: Dior брэндийн шинэ “Vibe” цүнх (фото 19)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх