Яг одоо бидний анхаарлыг татаж буй 7 гар цүнх
Этгээд хэлбэр, сонирхолтой материал
Loewe (Bracelet)
Loewe брэндийн Bracelet загвар нь цүнх болон бугуйвчийн хослол юм. Уг савхин материалтай цүнх нь хэдий жижиг хэмжээтэй харагдаж байгаа ч багтаамж сайтай бөгөөд гарын бугуйдаа зүүх боломжтой гэдгээрээ онцлог билээ. Тиймээс арга хэмжээ, ёслолд гар цүнхээ хаана үлдээх вэ гэсэн гэсэн асуудалтай тулгарахгүй юм. Мөн хэзээд эрэлттэй байдаг гинжин бариултай тул төрхийг илүү загварлаг харагдуулдаг давуу талтай.
Mansur Gavriel (Candy)
Өдөр тутамд барихад нэн тохиромжтой, эмэгтэй бүрт зайлшгүй байх ёстой цүнхнүүдийн нэг. Италийн Spazzolato буюу дээд зэргийн, гялалзсан арьсан материалаар хийгдсэн, илүү дутуу детальгүй классик загвартай, барихад эвтэйхэн энэ цүнх нь хүрэн, тод цэнхэр, неон шар, бор шаргал, хар гэсэн өнгөний сонголтуудтай билээ.
Kassl Editions (Sling)
Хөвсгөр, зөөлөн материал моданд ороод удаж байгаа гэдгийг та сайн мэдэх биз ээ. Тэгвэл төрхөө илүү чөлөөтэй, тав тухтай байлгахыг зорьдог хүмүүст Kassl Editions брэндийн cross-body загварын цүнхийг санал болгож байна. Энэхүү цүнхний гол онцлог нь чийг нэвтэрдэггүй материал билээ.
A.W.A.K.E Mode (Elea)
Английн A.W.A.K.E Mode брэнд арьсан материалаас татгалзсан бөгөөд сүлжмэл сагс мэт харагдах уг цүнхийг vegan арьсаар урлажээ. Хамгийн энгийн, “уйтгартай” хувцаслалтад ч өнгө нэмэх тус цүнхийг хотоор зугаалахдаа, эсвэл аялалд явахдаа барихад тохиромжтой.
Jil Sander (Taos)
Трапец хэлбэртэй, минимал хэв маягтай энэ цүнх нь хэдэн жилийн дараа ч тренд байх болно гэдэгт бид итгэлтэй байна.
Staud (Felix)
Зөөлөн, үслэг материалтай тус цүнх нь багтаамж сайтай тул хэрэгцээтэй бүх эд зүйлсээ хийн аялал, зугаалгад авч явахад нэн тохиромжтой юм.
Acne Studios (Asymmetric trapezoid tote)
Тэгш бус хэлбэр бүхий цүнх энэ улиралд ноёрхож байна. Жижиг хэмжээ, минимал дизайн, классик өнгөний сонголтуудтай Acne Studios брэндийн тэгш бус хэлбэрийн цүнхийг анхааралдаа авахыг зөвлөж байна.