Хайх

Bvlgari-гийн үнэт эдлэлтэй нарны шил

Bvlgari-гийн үнэт эдлэлтэй нарны шил

Viva Italia

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Bvlgari загварын ордон өөрийн төрөлх нутаг Итали улсад зориулж үнэт эдлэлээр чимэглэсэн нарны шилний хоёр төрлийн цуглуулга гаргалаа

High Jewelry Diva хэмээх эхний цуглуулгаараа Bvlgari нь мөнхийн Ром хотыг магтан дуулжээ. Цуглуулгад орсон цорын ганц загварын хагас тунгалаг хүрээг ацетат хүчлийн тусламжтайгаар гараар хийсэн бөгөөд алмазан шигтгээтэй ягаан алтаар чимэглэжээ. Шилэн дээрх дэвүүрийн хэлбэртэй гялалзсан чимэглэл нь Ромын алдарт мозайк хээг санагдуулна.

Pazzi per Venezia гэх хоёр дах цуглуулга нь Италийн Венец хот болон түүний багт наадамд зориулагдсан юм. Цуглуулгад багт наадмын маск мэт харагдах гурван төрлийн нарны шилний загвар орсон. Шилний хүрээ болгоныг индранил, маргад чулуу ба тод өнгийн өдөөр хүрээлэгдсэн зүрхэн хэлбэртэй алмазаар чимэглэсэн нь маш тансаг харагдана.

Bvlgari-гийн үнэт эдлэлтэй нарны шил (фото 1)

цааш үзэх