Хайх

Giveaway Day 6: ManoE брэндийн оддын үйрмэг мэт алмаазан ээмэг

Бүсгүй бүрийн гоо үзэсгэлэн, эрхэмсэг чанарыг нь тодруулах үнэт эдлэл

Text: Д.Марал


Эртний Грекчүүд алмааз буюу очир эрдэнийн чулууг бурхны нулимс хэмээн итгэж байсан бол Ромчууд тэнгэрээс унасан оддын үйрмэг гэж боддог байжээ. Мянга мянган жилийн турш хамгийн гоёмсог, тансаг байдлыг бэлгэдсээр ирсэн алмааз нь бүсгүй бүрийн нүүрэнд гэрэл цацруулж, гоо үзэсгэлэн, эрхэмсэг чанарыг нь улам бүр тодруулж өгдөг онцгой увдистай билээ. Алмаазыг олон үе дамжин хэрэглэх боломжтойгоос гадна очир эрдэнийн шигтгээтэй ээмэг нь хэзээ ч хуучрашгүй, мөнхийн классик сонголт болох юм.

Иймээс бид энэ удаад үргэлж дээд зэргийн, тансаг хийц болон гоёмсог дизайныг эрхэмлэж ирсэн Японы ManoE үнэт эдлэлийн брэндийг онцолж байна. Орчин үеийн бүсгүйчүүдийн хэрэглээнд төгс нийцэж чадах үнэт эдлэл урладаг тус брэндийн алмаазан ээмэг хэн бүхнийг баярлуулах болно.

ManoE брэндийн дархдын урласан 2.400.000₮ үнийн дүн бүхий 0.25 карат бөөрөнхий хэлбэртэй алмаазан ээмэг нь Японд маш нарийн технологиор, гар аргаар бүтсэн үнэт эдлэл юм. Ус шиг тунгалаг бөгөөд од шиг гялалзсан энэ ээмэг нь платиниум 900, "excellent cut" буюу маш сайн зүсэлттэй очир эрдэнэ чулуугаар хийгдсэн билээ. Мандах наран улсын өвөрмөц уур амьсгал нь тус ээмгийн цэвэр цэмцгэр байдал, гоёмсог хийц, дизайнаас анзаарагдах болно.

Giveaway Day 6: ManoE брэндийн оддын үйрмэг мэт алмаазан ээмэг (фото 1)

Яагаад ManoE брэндийг сонгох хэрэгтэй вэ?

ManoE брэнд нь хэрэглэгчдэдээ өөрийн сонгосон болон санал болгох үнэт эдлэлийн загвараа олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, тусламжтайгаар хүссэн хэмжээ, хийцтэйгээр захиалан авах боломжийг олгодог төдийгүй бүтээгдэхүүний үнэ, загвар, хийц гээд бүх шинж чанаруудыг нь үйлчлүүлэгч бүртэйгээ харилцан тохиролцдог давуу талтай юм.

Giveaway Day 6: ManoE брэндийн оддын үйрмэг мэт алмаазан ээмэг (фото 2)

ManoE Mongolia

Хаяг: Zaisan Square, 1 давхарт

Утас: 88094011

Facebook: ManoE Inc. Mongolia

Instagram: @manoemongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх