Хайх

Таны сонорт: Нэхмэл цүнхнүүд

Таны сонорт: Нэхмэл цүнхнүүд

Дэгээн дээр

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

1970-аад оны нэхмэл болон макраме энэ улирлын чиг хандлагыг харуулж эргэн ирлээ. Даашинз, юбка, топ болон бусад хувцасны шүүгээний эд зүйлсээс гадна нэхмэл цүнх анхаарлын төвд орлоо

Клач, үүргэвч болон редакторуудын дунд алдартай хувин хэлбэртэй цүнхнүүд гээд бүгдийг нь нэхэж, үндэстний чимэглэл болон цацаг, жижиг бөмбөлгүүдээр чимэглэдэг болсон. Эдгээр цүнхнүүд нь энэ улиралд загвар зохион бүтээгч нарын идэвхтэйгээр нэвтрүүлж байгаа 1970-аад оны цэцгэн хээтэй даашинз, тарпийзан өмд гэх зэрэг хиппи загварын хувцаснуудад нэн тохиромжтой чимэглэл билээ.
Бидний сонгосон нэхмэл цүнхнүүдийн жижиг жагсаалтад Miu Miu-гийн багтаамж сайтай шопер цүнхнээс авахуулаад 7II-ийн гаан өнгөтэй үүргэвч хүртэл, залуухан аксесуарын брэнд болох Sophie Anderson-ны бөмбөлөгтэй клачаас авахуулаад The Row-ын макраме чимэглэлтэй мессенжер цүнхнүүд багтлаа.

цааш үзэх