Хайх

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна

"Treasure every moment"

Text: Ө.Тодгэрэл


Стилист: Ө.Содгэрэл
Үс: М.Баяржаргал
Нүүр будалт: О.Наранбилэг,
Anara's Makeup

Зураг: Б.Болдбаатар,
March 9

Амьдралын хором мөч бүр яг л сувд шиг. Үнэ цэнэтэй бөгөөд дахин давтагдашгүй. Гагцхүү тэр хором мөч бүрийг сувдны адил гялтганасан, онцгой болгох чадвар бидэнд өөрсдөд бий.

Гялтганах чадвар, өөгүй хэлбэрээрээ дэлхийд гайхагддаг Акоя сувдыг төлөөлдөг MIKOTO брэнд сувдныхаа үнэ цэнийг сайн мэддэг тул үүсгэн байгуулагдсан цагаасаа л чанарын өндөр стандартыг баримталж, энэ хугацаанд түүнийгээ зөвхөн ахиулсаар ирсэн билээ. Иймдээ ч тэд жилд цөөн боловч маш үзэсгэлэнтэй, мөн хамгийн гол нь утга учиртай цуглуулгууд танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад Японы “ичи-го ичи-э” үзэл баримтлал дээр суурилан, бидний амьдралын хором мөч бүр өвөрмөц, дахин давтагдашгүй тул тэр бүрийг нандигнан хайрлахыг уриалсан чамин, нарийн детальтай загварууд урлажээ. Мөн энэ үзэл баримтлалыг төгс илэрхийлдэг Ө.Содгэрэлийг цуглуулгын нүүр царайгаар ээлжит удаагаа сонгон, аливаа үгсээс илүү оновчтой утга санааг гаргаж чадсан, эерэг энергиэр дүүрэн сурталчилгааны зургуудыг дэлгэсэн байна.

Зургуудаас брэндийн мөн чанар болох гоо үзэсгэлэн, баяр баясгалан, хээнцэр байдал илт харагдах ч үүнээс илүү MIKOTO-гийн сувдаар гоёдог эмэгтэйн сэтгэлийн хөдлөл, амьдралд хайртай чанар нь тод тусгагджээ. Ажлын талбар дээрх анхны амжилт, хайртай хүнтэйгээ анх учирсан өдөр, хуримын торгон агшин, ээж болсон нандин мөч гээд амьдралыг тодорхойлдог үйл явдлуудаас гадна өдөр тутмын шинэ учрал бүр, туршлага бүр ганц л удаа тохиож, хэзээ ч эргэн ирдэггүй тул тэр бүхнийг бүрэн дүүрэн мэдэрч, таашааж сурахыг эдгээр зургууд сануулах гэлтэй.

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 1)

Ээмэг :
   Акояа сувд 7.0mm x 2 ширхэг

   Очир эрдэнэ 0.12ct

   Шар алт 18k


Бөгж :

   Акояа сувд 7.0mm x 3 ширхэг

   Очир эрдэнэ 0.04ct , 0.06ct, 0.24ct

   Шар алт 18k

Бугуйвч (16-20cm) :

   Акояа сувд 5.0mm x 9 ширхэг

                   7.0mm x 1 ширхэг

                   9.0mm x 1 ширхэг

   Алтан бөмбөлөг 10 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 2)

Ээмэг :
   Акояа сувд 7.0mm x 2 ширхэг

   Очир эрдэнэ 0.07ct

   Шар алт 18k


Хүзүүний зүүлт (70cm) :

   Акояа сувд 4.0-5.0mm x 13 ширхэг

   Очир эрдэнэ 0.03ct

   Шар алт 18k


Бөгж :

   Акояа сувд 7.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.06ct , 0.04ct

   Шар алт 18k

Бугуйвч (16-20cm) :

   Акояа сувд 5.0-6.0mm

   Очир эрдэнэ 0.06ct

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 3)
MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 4)

Ээмэг :

    Акояа сувд 9.0mm x 2 ширхэг

   Очир эрдэнэ 0.06ct

   Шар алт 18k

Сувдан хүзүүний зүүлт (40cm) :

   Акояа сувд 8.0mm

   Шар алт 18k

Хүзүүний зүүлт (50cm) :

   Акояа сувд 9.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.06ct

   Шар алт 18k

Бөгж :

   Акояа сувд 6.5mm x 3 ширхэг

   Шар алт 18k

Энгэрийн зүүлт :

   Акояа сувд 8.5mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.14ct

   Шар алт 18k

Бугуйвчууд (19cm) :

   Акояа сувд 6.5mm x 3 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 5)

Ээмэг :

    Акояа сувд 5.0mm x 8 ширхэг

   Очир эрдэнэ 0.02ct

   Шар алт 18k

Сувдан хүзүүний зүүлт (42cm) :

   Акояа сувд 3.5mm

   Шар алт 18k

Хүзүүний зүүлт (45cm) :

   Акояа сувд 6.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.08ct

   Шар алт 18k

Бөгж :

   Акояа сувд 6.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.08ct

   Шар алт 18k

Бугуйвч (20cm) :

   Акояа сувд 5.0mm x 8 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 6)

Ө.Содгэрэлийн инээмсэглэлд илүү тод гялтганаж, ингэхдээ түүнийг улам бүр үзэсгэлэнтэй харагдуулах Акоя сувд нь Японы далайн гүнээс олддог ховор эрдэнэ юм. Тэр тусмаа ижил хэмжээтэй сувднуудыг олж, үнэт эдлэл болгож хувиргана гэдэг маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр ба ур чадвар шаардсан үйл явц байдаг. Мөн сувдыг аль болох далайн усыг бохирдуулалгүй, байгалийн жамаар олборлох учиртай тул энэ нь дэлхийн хамгийн тогтвортой үнэт эрдэнэд тооцогддог. Ийм ч учраас MIKOTO-гийн сувдан эдлэлийг эзэмшинэ гэдэг үнэ цэнийг нь ойлгодог эмэгтэйн хувьд онцгой завшаан байдаг билээ.

Харин шинэ загваруудын хувьд нарийн чамин деталиуд давамгайлсан нь холоос нарны гэрэлд гялтганаж буй шиврээ борооны дуслууд шиг харагдана. Ердөө 4 мм хэмжээтэй “Baby Акоя” сувднууд болон сувднуудтай зэрэгцэх 0.03 ct бүхий алмазууд 18 каратын алтан гинжин дээр суурилсан ба хүзүүг зөөлөн ороон хөвж буй мэт маш нарийн хийцтэй болжээ. Гайхалтай нь MIKOTO энэ удаад алтан гинжийг алмаз руу шууд суулгах шинэлэг шийдлийг танилцуулсны ачаар алмазууд хөдөлгөөнд эргэлдэн бүжиглэж, нүд салгахын аргагүй гоёмсгоор гялтганаж байлаа.

Үүнээс гадна цуглуулгад илүү үнэ цэнэ мэдрүүлсэн, алмазаар баялаг эдлэлүүд, мөн 6-9 мм бүхий том сувдтай сонгодог хувилбарууд багтжээ. Брэндийн загварууд үргэлж контемпорари дизайнтай байдаг тул хэмжээ дизайнаас үл хамааран загваруудыг хооронд нь давхарлан зүүх, өөр төрлийн үнэт эдлэлүүдтэй хослуулах байдлаар загварчлах боломжтой. Харин сувдыг ямар нөхцөлд, хэрхэн зүүж болохыг сурталчилгааны зургууд харуулах биз ээ. Өөрөөр хэлбэл хаана ч тохиромжтой. Хэзээд ч үнэ цэнэтэй.

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 7)

Ээмэг :

    Акояа сувд 8.0mm x 2 ширхэг

   Очир эрдэнэ 0.16ct

   Шар алт 18k

Сувдан хүзүүний зүүлт (83cm, 45cm) :

   Акояа саарал сувд 8.5mm

Сувдан хүзүүний зүүлт/бугуйвч (43cm) :

   Акояа сувд 8.5mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.12ct

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 8)

Ээмэг :

    Акояа сувд 7.0mm x 2 ширхэг

   Очир эрдэнэ 0.12ct

   Шар алт 18k

Сувдан хүзүүний зүүлт (43-45cm) :

   Акояа сувд 6.5-7.5mm

   Цагаан алт 10k

Бөгж :

   Акояа сувд 7.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.24ct

   Шар алт 18k

Бугуйвч (16-18cm) :

   Акояа сувд 9.0mm x 1 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 9)
MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 10)

Ээмэг :

    Акояа сувд 8.5mm x 2 ширхэг

   Шар алт 18k

Хүзүүний зүүлт (45cm) :

   Акояа сувд 5.0-7.0mm x 2 ширхэг

   Шар алт 18k

Хүзүүний зүүлт (90cm) :

   Акояа сувд 5.0mm x 1 ширхэг

   Очир эрдэнэ 0.06ct x 10 ширхэг,

                     0.15ct x 1 ширхэг

   Шар алт 18k

Бөгж :

   Акояа сувд 6.0-8.0mm x 2 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 11)

Ээмэг :

   Акояа сувд 8.5mm x 2 ширхэг

   Шар алт 18k

Хүзүүний зүүлт/бугуйвч :

   Акояа сувд 9.0mm x 7 ширхэг

   Шар алт 18k

MIKOTO шинэ цуглуулга: Амьдралын хором бүрийг нандигна (фото 12)

MIKOTO Mongolia

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Ганди гудамж, Нархан хотхон 61-2

Утас: 88013575, 99994599

Албан ёсны вебсайт: www.mikoto.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх