Хайх

Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу?

Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу?

Хүйсийн хамааралгүй үнэт эдлэл яагаад 2020 оны гол тренд болсон тухай

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдартнуудын улаан хивсэн дээрх төрхүүд загварын ертөнцөд чухал нөлөө үзүүлж, шинэ трендүүд үүсгэн, хүмүүсийн хуучинсаг харах өнцгийг өөрчилдөг уламжлалтай билээ. Тэр дундаа бүх улаан хивсний хамгийн загварлаг нь гэгддэг Met Gala үдэшлэгийн улаан хивсэн дээр олон тренд төрөн гарч байсан түүхтэй. Хамгийн сүүлд л гэхэд 2019 онд дуучин Харри Стайлз өөрийн хүйсийн хязгаарлалд баригдаагүй, зоригтой төрхөөрөө олныг гайхшруулан, хэвлэл мэдээллүүдийн гол ярианы сэдэв болсон байдаг. Ингэхдээ тэрээр нэвт гэрэлтэх Gucci-гийн торон комбинзоноороо биш, өсгийтэй гутлаараа ч биш, харин сувдан ээмгээрээ ийнхүү шуугиан тарьсан юм. Харри энэхүү төрхөөрөө 2020 оны хамгийн том тренд болох хүйсийн хамааралгүй үнэт эдлэл гэх давлагааг бусдаас урьдчилж олж харснаар өөрийн загварын шүтээн гэх өргөмжлөлөө улам бүр бататгасан билээ.

Дизайнеруудын хувьд Стивен Вебстер, Шон Лин, Ханна Мартин зэрэг үнэт эдлэлээр мэргэшсэн бүтээлчид үнэт эдлэлийг хүйсээс үл хамааран хэн ч зүүх боломжтой гэх Харригийн олонд ойлгуулж чадсан энэхүү санааг хэдэн жилийн өмнөөс л сурталчилсаар ирсэн. Гэвч саяхныг хүртэл дийлэнх эрчүүд үнэт эдлэлийн ертөнцөд хөл тавихад бэлэн биш байсан билээ.

Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 1)
Hannah Martin бугуйвч
Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 2)
Stephen Webster бөгж
Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 3)
 Shaun Leane Моно-ээмэг 

Өнөөдөр харин бүх зүйл өөрчлөгдөж байна. "Оскар" дээр Cartier брэндийн энгэрийн зүүлтээр гоёсон Тимоти Шаламе болон гялалзсан зүүлтээс хэзээ ч татгалздаггүй Жонас ах дүүс зэрэг нарийн мэдрэмжтэй, зоригтой алдартнуудын ачаар брэндүүд бүр л их унисекс үнэт эдлэлүүд гаргасаар байна.

"Би нөхрийнхөө жийнсэн хүрэм, зузаан цамц зэргийг өмсөх дуртайн адил манай нөхөр ч заримдаа миний бөгж, бугуйн зүүлтийг зүүх дуртай. Ийм ч учраас би унисекс үнэт эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар шийдсэн" хэмээн Нью-Йоркийн үнэт эдлэлийн дизайнер Ева Ферен ярилаа. Түүний урладаг алмаз шигтгээтэй цагаан алтан жижиг цагирган ээмэгнүүд, минимал дизайнтай бөгжнүүд, армийн стильтэй хүзүүний зүүлтүүд нь эрэгтэй ба эмэгтэй гэх хоёр хязгаарын яг голд нь оршдог ба хэн ч зүүсэн ижил хэмжээнд гоёмсог харагддаг. "Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд маш нарийн хязгаар байдаг. Би хүн бүрийн тэрхүү хоёрдмол байдлыг ажиглах дуртай бөгөөд энэ нь надад маш сэтгэл булаам шинж чанар мэт санагддаг" хэмээн Ферен хуваалцсан юм.

Ференээс гадна Жижи ба Белла нарын дүү Анвар Хадид хөгжимчин Йони Лахамтай хамтран Martyre гэх хүйсийн хамааралгүй үнэт эдлэлийн брэнд үүсгэн байгуулсан бол, Comme des Garçons брэнд саяхан нас болон хүйс үл хамаарах цуглуулга танилцуулж, харин Louis Vuitton энэ оны сүүлээр хэн ч зүүх боломжтой геометрийн хэлбэр дүрснүүд бүхий цуглуулгыг танилцуулахаар бэлдэж байна.

Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 4)
Eva Fehren Моно-ээмэг
Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 5)
Bvlgari зүүлт
Та үнэт эдлэлийг аль нэг хүйсэд хамааруулж боддог хуучинсаг үзлээсээ салсан уу? (фото 6)
Cartier энгэрийн зүүлт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх