Soie Dior: Үнэт эдлэлийн шинэ цуглуулга гарлаа
Байж боломгүй нислэг
Францын загварын ордон санаанд оромгүй хэлбэр, загвартай үнэт эдлэлийн шинэ цуглуулгаа танилцууллаа. Гоёлын зүүлтийг бид байдаг л эд зүйл гэх маягаар хүлээн авч дадсан байж.
Харин урлагийн дээд түвшний бүтээл болгосон Soie Dior цуглуулга тэр дадал зуршлыг ямар нэгэн хэмжээнд эвдлээ гэж ойлгож болох юм. Dior ордны мастерууд ба тэдний гол хүн Виктуар де Кастеллан үнэт эдлэлд хөдөлгөөний эрх чөлөө олгож, хэвшмэл хэвийн хэлбэрээс нь ангижруулж чаджээ.
Эдгээр бүтээлүүдийг харахад торгон хувцасны нугалаа, агаарт хөөрсөн атласан туузны орооцолдоон нэвт шувт харагдана. Цуглуулгын бүтээгдэхүүн бүрт харамгүй шигтгэж өгсөн үнэт чулуунууд нь тэрхүү хөдөлгөөнт, эрх чөлөөт байдалд нь огтхон ч харшлахгүйгээр бууж өгсөн нь гайхалтай.