Ямар ээмэг зүүх вэ: Намар-өвөл 2017
Аварга том ээмэгнүүдийн ноёрхол эхэллээ
Oversize цагираг
Дизайнерууд эртний цагирган загварыг дахин сэргээж, давхарлагдсан эсвэл дан ганц дизайнтайгаар санал болгож байна.
Гялалзсан диско ээмэг
Чийдэнгийн бүрхүүл мэт унжсан хэлбэртэй, цагаан өнгийн болор чулуугаар чимэглэгдсэн, том хэмжээтэй ээмэгнүүд алдарт Studio 54-ийн уур амьсгалыг бүрдүүлж, тренд болоод буй диско хэв маягийг бүрдүүлнэ. Ээмгээ зүүгээд бүжиглэх л үлдлээ дээ.
Шинэ маягийн сувдан ээмэг
Дизайнерууд энэ улиралд уран сэтгэмжээ дээд цэгт нь тулгаж, сонгодог сувдан ээмгийг төрөл бүрийн хэмжээ, хэлбэрт оруулан туршилт хийх боллоо.
Шинэ эриний кафф
Саяхан загварын ертөнцөд нэвтрэн орж ирсэн кафф ээмэгнүүд одоо бүсгүйчүүдийн хамгийн дуртай гоёл чимэглэл болжээ. Болор чулуугаар бүрхэгдсэн кафф ээмэгнүүд ойрын ирээдүйд тайзнаас буух шинжгүй байна.
Моно ээмэг
Ээмгийг заавал хосоор нь зүүх хэрэгтэй гэсэн дүрэм хаана ч байхгүй. Аварга том хэмжээтэй, анхаарал татам моно ээмэгнүүд энэ улирлын үндсэн тренд байх болно.
Холимог ээмэг
Төрөл бүрийн дизайн болон материалтай ээмэгнүүдийг нэг, нэг чихэндээ хослуулан зүүх нь таныг бусдаас нэг алхмаар түрүүлж алхахад тусалж, загварлаг харагдуулна.
Нууцлаг аястай ээмэг
Эртний нууцлаг аястай, ямар нэгэн утга агуулсан бэлгэдэлтэй, шашин шүтлэгтэй холбоотой гоёмсог ээмэгнүүд намар-өвөл 2017 улирлын загварын шоунууд дээр давамгайллаа.