Хайх

1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга

1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга

Text: Buro.Mongolia


Сүүлийн улирлуудад чиг хандлага болж буй дийлэнх загваруудын эхлэлийг Миучча Прада тавьсан билээ. Номын санчийн шик хэв маяг, теннисчний шоорт, микро юбка, поло цамц, байкер гутал гэхчлэн түүний урласан загвар, бий болгосон гоо зүй бүр нь 21 дүгээр зууны загварын ертөнцийн түүхийн нэг хэсгийг бичилцээд байгаа юм. Тэгвэл намар-өвөл 2024 загварын долоо хоногоор Миучча Прада шик хэлбэр, хачирхалтай загварчилгаа, тод өнгө, албархуу өнгө аяс хосолсон максималист хэв маягаа үргэлжлүүллээ.

1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 1)
Miu Miu FW24

Цуглуулгад 1960-аад оныг илэрхийлэх дугариг захтай пальто, богино пиджак болон миди юбканы хослол, А силуэттэй мини даашинз, өнгөлөг трико гэхчлэн загварууд багтсан байна. Ингэхдээ төрхөд тохой давсан савхин урт бээлийгээр чимэг нэмсэн нь онцлог деталь болжээ. Энэ нь хэмжээний хувьд том, нэлээдгүй хэлхгэр харагдах бөгөөд бээлий ч гэсэн oversized силуэттэй байж болдгийг Миучча харуулсан юм. Цуглуулгын шинэлэг элементээр "balloon skirt" буюу агаар оруулж хийлсэн мэт хөвсгөр хормойтой юбкаг онцолно. Тус загвар нь өнгөрсөн хавар-зун 2023 улиралд эрэлтээрээ тэргүүлээд байсан юм. Бүтээлч захирлын хувьд энэхүү юбкаг неон ногоон, цөцгийн тосны шар, нил ягаан гэхчлэн тод өнгөөр урлаж, цэцгэн хээгээр баяжуулжээ. Тиймдээ ч маш романтик бөгөөд эмэгтэйлэг харагдах ч загварчилгаа нь эдгээр шинжийг дөвийлгөөгүй байлаа. Учир нь Миучча Прада харилцан адилгүй гоо зүйг хооронд нь хослуулахыг илүүд үздэг бөгөөд бөмбөлгөн юбкаг салхи нэвтэрдэггүй уулын куртка, комбат гуталтай загварчилжээ. Тэрээр хэзээ ч хэт романтик, эсвэл хэт чөлөөт гэсэн нэг талыг баримталдаггүй билээ.

1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 2)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 3)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 4)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 5)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 6)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 7)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 8)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 9)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 10)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 11)

Анхаарал татсан бас нэгэн зүйл нь загварын шоуны моделиуд байлаа. Дуучин Этель Кейн, реппер Little Simz, 63 настай жүжигчин Кристин Скотт Томас гэхчлэн дуу болон кино урлагийн салбарынхан тайзнаа алхсан юм. Хүрэлцэн ирсэн зочдын хувьд Сидни Cвини, Ive хамтлагийн Уон Ён, Twice-ын Momo, Эмма Корин, Lorde, Хейли Стайнфелд нар шинэ цуглуулгатай танилцахаар хүрэлцэн ирсэн байна.

1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 12)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 13)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 14)
1960-аад оны хэв маяг Миучча Прадагийн нүдээр: Miu Miu-гийн шинэ цуглуулга (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх