ATOZ брэнд зураач Б.Баткагийн уран бүтээлийг шингээсэн цуглуулга танилцууллаа
Унисекс загварын футболканууд
Монголын залуу үеийнхнийг төлөөлөн загварын салбарт шинэ өнгө төрх нэмж буй ATOZ брэнд шинэ капсул цуглуулгаа танилцууллаа. Дизайнерууд загвар болон дүрслэх урлагийн ертөнцийг уялдуулан зураач Б.Баткагийн "Эгч дүүс" хэмээх бодит амьдралаас сэдэвлэн зурсан уран бүтээлийг загварууддаа шингээжээ. Шинэ капсул цуглуулга унисекс футболкануудаас бүрдсэн бөгөөд өнгөний хувьд саарал, цагаан, хар, улбар шар, хаки гэсэн сонголтуудтай байна. Харин зураач Б.Баткагийн хувьд түүний мэдэх тэр л "Эгч дүүс" амьдралыг нь тольдсон мэт мэдрэмж төрүүлсэн учир уг уран бүтээлийг зурах гол сэдэл болж байжээ.