Хайх

Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга

Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга

Text: Ж.Булган


Хаврын тэнгэр, зуны алтлаг нарны тусгал, урин дулаан цагийг алжаах хүмүүн бидний найрсал ойртжээ. Есөн есөд яах вэ? Ердийн дулаан болно гэдэгчлэн ирэх өдрүүдийг угтаж ГОВЬ брэнд 2025 оны хавар/зуны загваруудаа мөн танилцуулж байна.

Энэ удаа ГОВЬ бидэнд байгалийн дулаан өнгийг санал болгоод зогсохгүй хувцасны материалуудын холимог сонголтуудыг хүртэл давхар харгалзууллаа. ГОВЬ-ийн илэрхийлж буй өнцөг, үндсэн зарчим нь хэзээд тансаг байдал хийгээд тав тухыг бидэнд амладаг. Энэ ч утгаараа хавар, зуны улиралд зохицуулж ноолуур болон торгыг хольж нимгэн материалаар хөнгөн бүтэцтэй загваруудыг урьдал болгожээ. Ерөнхий дизайнер Жиоржио Спинагаар ахлуулсан бүтээлч багийнхан брэндийн амин сүнс хэрхэн хувирч болохыг харууллаа. Нөгөөтээгүүр Итали улсаас гаралтай эрхэм дизайнер Монголын хувцас загварыг дэлхийд гаргах, дэлхийн загварыг Монголд авчрах чин хүсэл нь тодорхой мэдрэгдсэн юм.

Эмэгтэй коллекцид багтах шоо дөрвөлжин хэлхгэр цамц, нимгэн майк, оригами нугалбартай футболка зэрэг шинэхэн хувьсал танилцуулагдаж байгаа нь онцлохгүй байх аргагүй. Тод тэмдэглэх ёстой тэдний цуглуулгын нэг бол яах аргагүй хээ угалз юм. Борооны чимээ, цэцэг цэцэгсийн намуу, салхины сэвшээ, усны боргио, хүн байх оршихуйг байгальтай холбон илэрхийлэх ГОВЬ брэндийн үзэл санаа ахин төгөлдөржлөө. Дэлхийг бид аав гэвээс байгаль өөрөө ээж нь билээ. Байгаль ээжийн бүтээсэн бүх зүйл угтаа бидний оюун санааны эхлэл, туурвилын эх булаг аж. Бидэнд заяагддаг энэ төрөлх мэдрэмжийг ГОВЬ брэнд хувцсаараа илэрхийлж, хээ угалзаар дамжуулж буй тэдний бүтээл урин цагийн монгол ахуйн дуулал боллоо.

Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 1)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 2)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 3)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 4)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 5)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 6)

Харин тэд эрчүүдэд зориулсан цувны өнгийг тэнгэрийн гүн цэнхэр, пиджак болон цамцны өнгийг саарал, шаргал бор өнгөөр тодорхойлсон нь намбалаг агаад эр хүний үнэ цэнийг улам тодотгож өгсөн мэт. Эрэгтэй цамцны нэхмэлийн техникийг ажвал мөр цээжний харьцааны хуваалтыг онцгой анхаарч, хөдөлгөөнд саад учруулахгүй силуэт тоглолттой загварчлал болжээ.

Үндсэндээ ГОВЬ брэндийн 2025 оны хавар/зуны коллекци нь хэрэглэгч нарт хөнгөн мэдрэмж, завсрын зөөлөн өнгө, эрэгтэй эмэгтэй аль ч загваруудаас харж болох тав тухтай байдал, байгалийн гоо зүйг илэрхийллээ.

Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 7)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 8)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 9)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 10)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 11)
Байгалийн гоо зүйг илэрхийлсэн ГОВЬ брэндийн хавар/зун 2025 цуглуулга (фото 12)

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх