Хайх

Buro 24/7 тойм: № 21, pre-fall 2016

Buro 24/7 тойм: № 21, pre-fall 2016

Эв нэгдэл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Алессандро Дель Аква №21-д зориулсан намрын өмнөх цуглуулгадаа хаки өнгийн цэргийн сэдэв, хурц өнцгүүдийг зефир шиг зөөлөн хэв маягтай хослуулжээ

Шинэ цуглуулгын загваруудыг харахад муурны дүрстэй нэхмэл свитер өмссөн бүсгүй хаки өнгийн хослол өмссөн бүсгүйн хажууд зогсоно. Өд ба гялалзсан чимэглэлүүдтэй богино юбка болон хуниастай урт даашинзын хажууд савхин хүрэм ба том дөрвөлжин хээ бүхий сул загварын даашинз үзэгдлээ. Мөн торон нэхээстэй коовт болхи загварын ноосон цамц, пальтотой зэрэгцсэн байна. Энэхүү хоёр эрс тэрс туйлуудын мөргөлдөөнийг цуглуулгын хувцас бүр өөртөө шингээсэн харагдлаа. Хамгийн тод жишээ бол хурц өнцөгтэй, том хэмжээстэй, өргөн мөртэй хар өнгийн пальто бөгөөд түүний нимгэн туузаар хийгдсэн чимэглэл юм. Хүчтэй хэрнээ уяан зөөлөн төрх бүрджээ.

цааш үзэх