Хайх

Buro 24/7 тойм: Balenciaga, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Balenciaga, pre-fall 2016

Хоёр дах удаагаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Vetements маркийн үүсгэн байгуулагч Демна Гвасалия Balenciaga-гийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш хоёр дах цуглуулгаа танилцууллаа. Шинэ загваруудад Гвасалиягийн этгээд хэв маяг шингэсэн байна

Николя Жескьерийг явсны дараа Balenciaga ордонд Александр Ванг ирсэн байдаг. Ванг бүтээлч захирлынхаа суудалд хичээнгүйлэн ажилласан ч гэлээ, загварын шүүмжлэгчид түүнийг ямагт өөлдөг байв. Тун удалгүй тэр суудлаа орхихоор болж, түүнийг Vetements маркийн үүсгэн байгуулагч Демна Гвасалия орлосон юм.

Гвасалиягийн нэрийн брэнд сүүлийн хэдэн улирлын турш томоохон амжилт олсон тул, түүнийг Balenciaga ордныг хариуцахаар болсон гэх мэдээ загварын салбарт томоохон шуугиан тарьж чадсан. Тиймээс ч дизайнерын анхны цуглуулгыг бүгд тэсэн ядан хүлээж байсан билээ. Гэхдээ хүмүүсийн хүлээж байсан гэнэтийн зүйлийг Гвасалия харуулж чадаагүй. Тэр Vetements маркийнхаа цуглуулгуудыг үргэлжлүүлж байгаа мэт нэг хэвийн хувцас бүтээсэн байсан. Энэ нь гэхдээ тийм ч муу зүйл биш юм. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар Кристобаль Баленсиага болон Демна Гвасалия нарын хэв маяг хоорондоо маш эвтэйхэн зохицож байгаа аж.

Шинэ pre-fall цуглуулга ч мөн адил өөртөө Vetements-ийн уур амьсгалыг шингээсэн харагдана. Өвдөг давсан түрийтэй гутал, малгайтай цамц, неон өнгөнүүд, oversize хүрэм, дөрвөлжин хээ зэрэг нь Гвасалиягийн нэрийн хуудас болсон элементүүд юм.

цааш үзэх