Хайх

Buro 24/7 тойм: Burberry, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Burberry, намар-өвөл 2016

Түүхэн мөч

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хоёр долоо хоногийн өмнө Кристофер Бейли эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэж, улирлын системээс татгалзах болсон талаар дуулиантай мэдээлэл хийсэн. Тиймээс брэндийн энэ удаагийн загварын шоу хуучин тогтолцооны хүрээнд явагдах хамгийн сүүлийн шоу болж байгаа юм

Загварын ертөнцөд шинэчлэлт хэрэгтэй байгааг бүгд дотроо мэдэж байсан хэрнээ хэн ч анхны алхмыг хийхгүй байсаар багагүй цаг алдсан. Харин Кристофер Бейли гэнэт зориглохоор шийдэж, хүйс ба улирлын системийн асуудал дээр хувьсгал хийсэн анхдагч дизайнераар тодорлоо. Түүний дуулиант мэдэгдлийн дараа бусад дизайнерууд ч мөн адил энэ хувьсгалд нэгдэх болсон. Тэгэхээр дараа улирлаас эхлэн Burberry-гийн бүтээлч захирал жилд хоёр холимог (өөрөөр хэлбэл эрэгтэй ба эмэгтэй цуглуулгыг нэгтгэсэн) шоу хийж, урьдчилж явдаг улирлын системийг баримтлахаа болино гэсэн үг юм. Харин энэ удаагийн намар-өвөл 2016 шоу Их Британийн загварын ордны хувьд хуучин тогтолцооны дагуу явагдах сүүлийн шоу болно.

Гэхдээ дизайнерын амласан зарим нэг өөрчлөлт аль хэдийнэ биелж эхэлсэн харагдана. Загварын шоу болж өнгөрмөгц шинэ цуглуулгыг Лондон хотын Regent Street гэх томоохон дэлгүүрт байршуулсан бөгөөд дараагаар нь Парисын Faubourg Saint-Honoré худалдааны төв рүү шилжүүлэх сурагтай байна. Тэгэхээр энэ хоёр хотын оршин суугчид шинэ цуглуулгыг бодитоор сонирхож, таалагдсан загвараа урьдчилан захиалах боломжтой болж байгаа юм. Энэ нь мэдээж хэрэг Бейлигийн зарласан шууд борлуулагдаж эхлэх тогтолцоо биш ч гэлээ тэрхүү өөрчлөлт рүү чиглэсэн жижиг алхам юм.

Buro 24/7 тойм: Burberry, намар-өвөл 2016 (фото 1)

Намар-өвөл 2016 улиралд Кристофер Бейли гадуур хувцас дээр төвлөрч ажилласан байна. Тодруулж хэлбэл цэргийн шинель хэв маягийн пальтонууд шинэ цуглуулгад том үүрэг гүйцэтгэжээ. Дизайнер тэдгээр зузаан ноосон материалтай пальтонуудын энгэр дагуу улаан ба шар өнгийн кант явуулж, том хэмжээтэй улаан оёдол байршуулсан нь тун сонирхолтой харагдаж байлаа. Тэрхүү оёдол нь ямар нэгэн үүрэг гүйцэтгэх биш, харин ердөө л гоо зүйн үзэмж бий болгох зорилготой бололтой. Түүнээс гадна цуглуулгад тод өнгийн хээтэй цув, могойн хээтэй лаакан тренч, алтан оруулгатай нэхий хүрэм гэх зэрэг гадуур хувцасны загварууд багтжээ.

Buro 24/7 тойм: Burberry, намар-өвөл 2016 (фото 2)

Түүнчлэн Кристофер Бейлигийн урьд өмнө нь ашиглах дуртай байсан гялалзсан чимэглэл энэ улиралд эргэн иржээ. Абстракт дүрс ба цэцгэн хээтэй богино даашинзууд өнгө өнгөөр туяарч байлаа.

цааш үзэх