Хайх

Buro 24/7 тойм: Dior, cruise 2017

Buro 24/7 тойм: Dior, cruise 2017

Белла Хадидын хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Раф Симонсыг явснаас хойш Dior брэнд өдийг хүртэл бүтээлч захиралгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр хоногийн өмнө Англи улсад танилцуулсан аяллын цуглуулгыг загварын ордны дизайны хамт олон удирдагчгүйгээр бүтээжээ

Хэдэн сарын өмнөөс эзгүй хоцорсон Dior-ын бүтээлч захирлын суудал загварын ертөнц дэх хамгийн хүсэмжит албан тушаалаар тодроод байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндэд уригдаж ажиллах нь мэдээж хэрэг аливаа дизайнерын мөрөөдөл байх. Өөрөөр хэлбэл Dior, Chanel гэх зэрэг домогт брэндүүдийн бүтээлч захирлаар томилогдож чадсан дизайнерыг карьерийнхаа дээд цэгт хүрсэнд тооцож болох юм. Загварын салбарынхан Жонатан Сондерсыг уг албан тушаалд очно гэж нэр дэвшүүлж байсан ч, тэрбээр саяхан Diane von Furstenberg-ийн бүтээлч захирлаар томилогдсон байгаа. Тэгэхээр Dior ойрын хугацаанд удирдагчгүйгээр үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байх бололтой.

Buro 24/7 тойм: Dior, cruise 2017 (фото 1)

Шинэ аяллын цуглуулгад хөвсгөр ханцуй, трапеци хэлбэрийн богино тайралттай хээтэй өмд, муруйсан даашинз, тэнцвэрээ алдсан хэмжээстэй юбка ба цамц гэх зэрэг Раф Симонсын бүтээдэг байсан хувцаснуудаас тэс ондоо хэв маягтай загварууд орсон харагдана. Dior ордныг тодорхойлох new look дүрс хүртэл уг цуглуулгад бараг үзэгдсэнгүй. Дизайны хамт олон эмэгтэй хүний бэлхүүсийг тодотгох биш, харин бүр эсрэгээрээ далдлах зориулалттай загварууд урласан байсан юм. Ерөнхийдөө цуглуулгын хувцас бүр өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгал агуулж байлаа. Хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй савхин бүстэй урт даашинз, босоо туузаар чимэглэгдсэн, далий мөртэй бас нэгэн хачирхалтай даашинз, замбараагүй хуниралдсан юбка зэрэг нь Рафыг үгүйлэх сэтгэлийг улам дэвэргэх шиг санагдана.

цааш үзэх