Хайх

Buro 24/7 тойм: Emilio Pucci, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Emilio Pucci, намар-өвөл 2016

Спорт загвар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Спорт хэв маяг хэзээ нэгэн цагт моодноос гарч байсан уу? Тийм тохиолдол хэзээ ч байхгүй л болов уу. Массимо Жоржетти шинэ цуглуулгадаа спорт хэв маягийг маш олон төрлөөр шингээжээ

Брэндийн үүсгэн байгуулагч Эмилио Пуччи ямар ч дизайнераас илүү спортын сонирхолтой, бас спортын намтар түүхтэй гэж хэлж болно. Тэрбээр залуудаа уулын цанын спортоор идэвхитэй хичээллэж байсан төдийгүй уг төрлөөрөө Италийн Олимпын шигшээ багт багтаж байсан амжилттай билээ. Пуччигийн спортын сонирхол түүнийг загварын ертөнцөд авчирсан юм. Тэр анх өөртөө зориулж уулын цанын өмсгөл урладаг байсан бөгөөд нэгэн удаа түүний загвар Диана Вриландын анхаарлыг татсан аж. Ингэснээр Пуччигийн зургууд Harper's Bazaar сэтгүүлд нийтлэгдэж, түүний дизайнерын карьер эхэлжээ. Харин загварын ордны шинэ бүтээлч захирал Массимо Жоржеттигийн хувьд гэвэл тэрбээр үүсгэн байгуулагчийнхаа үлдээсэн брэндийн ДНХ-г өөрчлөлгүйгээр ажиллаж байна.

Массимо Жоржетти шинэ цуглуулгынхаа хувцаснууд дээр уулын оройн дүрсийг Pucci-гийн сонгодог мозайк хээтэй хослуулан буулгасан байна. Үүний үр дүнд дизайнерын загварууд уран зураг мэт үзэсгэлэнтэй, тод өнгөтэй, нарийн мэдрэмжтэй болжээ. Тухайлбал зөөлөн хөх ягаан өнгийн уулын хүрээгээр хоёр хэсэгт хуваагдсан хар ба шаргал өнгийн курткийг өмсөхөөсөө илүү хананд өлгөчихмөөр санагдахгүй байна гэж үү? Намар-өвлийн цуглуулга шинэ бүтээлч захирлын ур чадварыг дахин нэг удаа батлалаа.

цааш үзэх