Buro 24/7 тойм: Rochas, pre-fall 2016
Өдөр ч, орой ч
Rochas-ын намрын өмнөх цуглуулгыг анх харахад "Шинэ жил" гэх үг л толгойд орж ирж байна. Алтлаг гялбаатай аль эсвэл гялалзсан чимэглэлээр дүүрсэн гоёмсог даашинзууд нэлээд баярын уур амьсгалтай болжээ. Мөн анхаарал татам цэнхэр өнгөтэй ба "зоригтой" ирвэсний хээтэй шубанууд адилхан сүрлэг эффект үзүүлж байлаа. Харин цуглуулгын саарал хослол, beige өнгийн ноосон юбка ба урт хантааз гэх зэрэг бусад дутахааргүй сонирхолтой хувцаснуудыг бид огт анзаарахгүй байгаа мэт санагдана. Магадгүй баяр дөхөж буйтай холбогдуулан бид өөрийн эрхгүй зөвхөн гялалзсан, тод өнгийн юм олж хараад байгаа бололтой. Дүгнэж хэлэхэд бүтээлч захирал Алессандро Дель Аква өдөр тутмын бас үдшийн загваруудыг сайхан хослуулсан төгс pre-fall цуглуулга бүтээжээ.