Buro 24/7 тойм: Versace, resort 2017
Шинэ Versace
Донателла Версаче судалтай хээ, одны дүрс, эсвэл ковбой гутал гэх зэрэг маш тодорхой элементүүд ашиглахын оронд абстракт хээ ба өнгөний сонголтон дээр төвлөрч, тойруу замаар ажилласан байна. Түүний бүтээсэн неон туяатай, богино тайралттай трапеци өмд, төгс эсгүүртэй хүрэм, торгомсог цамц, ба поло загварын даашинз нь Нью-Йорк хотын цоглог бас орчин үеийн хэв маягийг илтгэж байлаа. Харин нягт байршилтай цэцгэн хээгээр чимэглэгдсэн өндөр оноотой, хуниастай юбка болон бараан өнгийн жийнсэн материалтай өмд ба хүрмийн хослол нь Америкийн баруун зүгийн тэрхүү ковбой шинж тэмдгийг агуулж байв. Ерөнхийдөө дизайнерын шинэ цуглуулга зөвхөн АНУ гэлтгүй мөн Донателла Версачегийн хувийн, маш хүчирхэг зан чанарын төлөөлөл болсон мэт харагдана. Дизайнерын спортод хайртай, зоригтой, бас тачаангуй хэв маяг тод улаан, цэнхэр эсвэл цагаан өнгийн канттай өсгийтэй гутал, гар цүнх, хүрэм ба даашинзаас илт мэдрэгдэж байсан юм.