Хайх

Buro 24/7 тойм: Zac Posen

Buro 24/7 тойм: Zac Posen

Намар-өвөл 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлон хүргэсээр байна. Өнөөдөр Zac Posen шинэ цуглуулгаа дэлгэлээ

Онцгой үйл явдалд зориулагдсан гоёмсог даашинзуудаараа алдаршсан Зак Позен үргэлж нэг хэвийн загвар бүтээдэг мэт санагддаг. Гэхдээ дизайнер заримдаа өөр чиглэлийн хувцас хийж, бидэнд гэнэтийн бэлэг барих тохиолдол бас бий. Тухайлбал энэ удаад тэр цуглуулгаа Уганда улсын гүнж Элизабет фон Тород зориулсан байна. Элизабет фон Торо бол 1960 ба 1970-аад онуудад маш нэр хүндтэй байсан модель, улс төрч, дипломатч бүсгүй юм. Тэрээр АНУ-д Уганда улсыг төлөөлж очсон ба анхны эмэгтэй элчин сайд байжээ. Үүнээс гадна түүнд өөр олон "анхны" гэх тодотгол бий. Энэ бүгдээс харахад түүний амьдрал ямар сонирхолтой, тэр өөрөө хичнээн гайхамшигтай эмэгтэй байсан нь мэдрэгдэх болно.

Дизайнерын цуглуулга гол дүрийн бүсгүй шиг ээ үнэхээр гайхалтай болжээ. Зак Позен өөрийн тайз дээр үзэсгэлэнт гүнжийн амьдралыг тэр чигээр нь буулгасан мэт харагдлаа. Гүнжийн гарал үүсэл, амьдралынх нь хөгжил дэвшил, улс төрийн карьер гэх зэрэг олон чухал үе мөчүүд шинэ загваруудад нөлөөлсөн байна. Тиймээс намар-өвөл 2016 загварууд эртний овог аймгуудын хувцсыг санагдуулам хээ угалзтай болжээ. Гэхдээ бүх зүйл зөв хэмжээтэй, тэнцүүхэн хуваарилагдсан байна. Хэтэрхий их хээ, хэтэрхий илт үндэсний сэдэв энэ цуглуулгад байхгүй. Харин ч эсрэгээрээ Позены бүтээлүүд илүү орчин үеийн өнгө аястай болжээ.

цааш үзэх