Бюро 24/7 тойм: Fendi, намар-өвөл 2019 цуглуулга
Карл Лагерфельдийн Fendi-д зориулсан сүүлийн цуглуулга
Миланы загварын долоо хоногийн хоёр дахь өдөр Fendi загварын ордон намар-өвөл 2019 улиралд зориулсан загварын шоугаа зохион байгууллаа. Энэхүү цуглуулга нь Fendi-гийн бүтээлч захирал асан Карл Лагерфельдийн брэндэд зориулсан хамгийн сүүлийн цуглуулга болсон юм. Тэрээр хурц захтай сорочка, өргөн эсгүүрийн өмд, хуниастай намирсан юбка, тэйлор хослол, савхин хүрэм, шулуун эсгүүрийн борооны цув зэрэг 1940-өөд оны силуэтуудийг ашигласан арт деко хэв маягтай цуглуулгыг бүтээжээ. Харин загварын шоуны төгсгөл хэсэгт ноён Карл Лагерфельдэд хүндэтгэл үзүүлэн түүний Fendi-д анх ирж байх үеийн буюу 1965 оныг эргэн дурссан бичлэгийг үзүүлсэн юм.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт