Хайх

Бюро 24/7 тойм: Oscar de la Renta, намар-өвөл 2017

Бюро 24/7 тойм: Oscar de la Renta, намар-өвөл 2017

Лора Ким ба Фернандо Гарсиягийн анхны цуглуулга

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Лора Ким ба Фернандо Гарсиягийн хувьд намар-өвөл 2017 цуглуулга Oscar de la Renta ордонд зориулсан анхны бүтээл байлаа. Шинэхэн бүтээлч захирлууд өмнө нь брэндийн үүсгэн байгуулагч Оскар де ла Рентагийн удирдлага доор ажиллаж байсан туршлагатай бөгөөд домогт дизайнер хорвоог орхих үед загварын ордноос гарч, нэрийн Monse маркийг үүсгэн байгуулсан байдаг.

Хоёр хоногийн өмнө зохион байгуулагдсан загварын шоуг салбарын ихэнх мэргэжилтнүүд амжилтгүй болсон хэмээн дүгнэж байна. Oscar de la Renta ордныг илтгэдэг байсан тэрхүү тансаг, цэмцгэр, нарийн мэдрэмж тэдний цуглуулгад байсангүй. Дизайнеруудад баялаг түүхтэй, томоохон брэндийг төлөөлөх эв дүй, ур чадвар дутчихсан юм болов уу гэж бодогдлоо. Гар цүнх, бүс, топ, хүрэм, даашинз ба брюк өмд дээрх төмөрлөг сарнай, үдшийн даашинз дээрх нарийн ажиллагаатай хатгамал болон атлас материалаар хийгдсэн топыг даавуун брюк өмдтэй хослуулсан аргачлал зэрэг нь цуглуулгыг нэгдмэл бус, сарнисан харагдуулж байлаа.

Үндсэн элементүүд: Хатгамалтай үдшийн даашинз, төмөрлөг материал, нарийн эсгүүртэй брюк өмд, үслэг эдлэл, атлас ба торго.

Үс засалт ба нүүр будалт: Дээш шуусан гөлгөр үс, тод өнгийн нүдний тень ба ягаан өнгийн контур.

Үндсэн өнгөнүүд: Хар, цагаан, улаан, ягаан, цэнхэр, ногоон.

Аксесуар: Том хэмжээтэй хүзүүний зүүлт ба ээмэг, сарнайн чимэгтэй бүс.

цааш үзэх