Dior Men, намар-өвөл 2021
Dior брэнд намар-өвөл 2021 цуглуулгаа Их Британийн зураач Питер Дойгтой хамтран бүтээлээ. Зураач шинэ цуглуулга дахь свитер, цамц болон хүрмэн дээрх хээг бүтээсэн төдийгүй загварын шоуны чимэглэлийг давхар хариуцжээ. Брэндийн бүтээлч захирал Ким Жонс цуглуулгын гол загвараар ёслолын зориулалттай, чамин хийцтэй хослолуудыг нэрлэсэн бөгөөд тэдгээр хослолуудаа яг л хаан ширээнд залах ёслолын өмсгөл мэт гоёмсог чулуунуудаар бүхэлд нь бүрхсэн байлаа. Түүнчлэн цуглуулгад цэргийн аястай брюк өмднүүд, түрийтэй гуталнууд, бэлхүүс хэсгээрээ нарийхан эсгүүртэй пиджакууд, энгэр дээрээ одон мэт чимэглэлтэй хүрэмнүүд багтсан бөгөөд дизайнер энэ загваруудыг камуфляж хээтэй куртка, анорак зэрэг streetwear хувцаснуудтай хослуулжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт