Хайх

J.Crew ба Drake’s нарын пижамны хамтарсан цуглуулга

J.Crew ба Drake’s нарын пижамны хамтарсан цуглуулга

Гадуур ч, гэрт ч

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн J.Crew жижиглэнгийн худалдааны сүлжээ компани нь урьд өмнө Outdoor Voices, Sophia Webster, North Face гэх томоохон брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай. Харин тэд хамгийн сүүлд Drake’s марктай хамтарчээ

Энэхүү хамтарсан цуглуулгыг бүтээх санаа маш гэнэтийн байдлаар төрсөн байна. J.Crew маркийн бүтээлч захирал Женна Лайонс өөрийн найз бүсгүйгээ нэгэн загварлаг хүзүүний алчууртай байхыг олж харжээ. Тэр найздаа магтаалын үг хэлснийхээ дараа тэрхүү алчуурыг Drake's маркийн эрчүүдэд зориулсан загвар байсныг олж мэдсэн байна. Тэр явдлаас хэдхэн хоногийн дараа Лайонс Их Британийн Drake's маркийн бүтээлч захирал Майкл Хиллтэй уулзаж, эмэгтэйчүүдэд зориулсан хувцас ба аксесуарын хамтарсан цуглуулга бүтээхийг санал болгосон аж. Хамтын ажиллагааны үр дүнд цэцэг, шувуу, бенгалын бар ба ганц эвэртийн дүрс, хээтэй хүзүүний алчуур, пижам хослол болон балерина гутал бий болжээ. Женнагийн хэлж буйгаар энэ нь гэрт, хотын гудамжинд, аялал зугаалгын үеэр гээд хаа сайгүй өмсөхөд тохиромжтой, маш нийтлэг цуглуулга юм. Дизайнер пижам хослолыг өдрийн цагаар том хэмжээстэй свитер ба кеттэй, үдшийн цагаар өндөр өсгийттэй хослуулж, харин шөнө унтлагын хувцас болгон ашиглахыг зөвлөж байна.

цааш үзэх