Хайх

Levi’s брэндийн шинэ чиглэл: Анхны даашинзын цуглуулгаа танилцууллаа

Levi’s брэндийн шинэ чиглэл: Анхны даашинзын цуглуулгаа танилцууллаа

Text: Buro.Mongolia


Саяхан Miu Miu, Ganni болон Valentino загварын орднуудтай хамтарч олны анхаарлыг татаад байсан Levi's брэнд чиглэлээ зөвхөн деним загваруудаар хязгаарлахаа больж даашинзын цуглуулга танилцууллаа.

Шинэ загваруудыг дэлхий, хүрээлэн буй орчноосоо сэдэл аван бүтээсэн бөгөөд саармаг, байгалийн өнгөнүүд давамгайлсан харагдлаа. Цуглуулгад нарийн мөртэй бохо хэв маягийн сарафан, зуны хувцасны шүүгээний must have болох цамцан загварын даашинз, цэцгэн хээтэй богино болон урт даашинз болон бусад олон төрлийн даашинзууд багтжээ. Түүнчлэн Levi's брэнд даашинзыг дангаар нь загварчлахын сацуу жийнсэн өмд, шоорттой хослуулан уламжлалт хэв маягийг эвдэхийг санал болгосон байна.

Levi’s брэндийн шинэ чиглэл: Анхны даашинзын цуглуулгаа танилцууллаа (фото 1)
Levi’s брэндийн шинэ чиглэл: Анхны даашинзын цуглуулгаа танилцууллаа (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх