Louis Vuitton брэнд байгальд ээлтэй аксесуарын цуглуулга гаргалаа
Ногоон брэнд болох алхам
Louis Vuitton брэнд байгальд ээлтэй "Louis Vuitton Felt Line" аксесуарын цуглуулгаа гаргажээ. Энэхүү цуглуулга нь Keepall, Keepall XS, Soft Trunk гэх гурван төрлийн цүнх болон пальтоноос бүрдсэн ба материалын хувьд 43% байгалийн гаралтай хөвөн даавуу, 20% дахин боловсруулсан ноос ашиглагдсан байна. Мөн цуглуулгад багтсан загваруудын доторлогоог 100% дахин боловсруулсан полиэтилен даавуугаар хийжээ. Энэхүү материалыг Louis Vuitton шинээр худалдаж авалгүйгээр нөөцөд байсан түүхий эдээ ашиглан гаргаж авсан юм. Түүнчлэн цүнхний бариул болон оосрыг LWG (арьс, ширийг боловсруулахдаа байгальд ээлтэй зарчмыг баримталсныг батлах тэмдэглэгээ) гэрчилгээтэй материалаар урлажээ.
Сонирхуулахад, Louis Vuitton загварын ордон 2025 он гэхэд бүхэлдээ байгальд ээлтэй, ногоон брэнд болох талаараа хэтийн төлөвлөгөөндөө тусгасан байна.