LFW: Mary Katrantzou, хавар-зун 2016
Деталь бүрт нарийн хийц
Мэри Катранзу өөрийн дизайнерийн ур чадварыг зөвхөн хээгээр хязгаарлахаа больсноор цуглуулга нь илүү сонирхолтой болсон. Энэ бол баримт юм. Бүх юм үргэлж төгс харагддаггүй шүү дээ. Жишээ нь бид тайзан дээр түүний даашинзанд оёсон түлхүүрийг харж байсан, зарим хүмүүст бүдүүлэг албан шахалт мэт санагдсан ч байж болох юм. Гэвч уналт үгүй бол дэвшилт гарахгүй. Харин дизайнерын Лондонгийн загварын долоо хоногт танилцуулсан шинэ цуглуулга нь гарцаагүй амжилттай болсон байна. Танилцуулгын тайзыг гялалзсан болгосон нь моделиуд газраар биш харин усан оргилуурын мандал дээр алхаж буй мэт. Үлдсэн бүх зүйлс нь үлгэрийн мэт болжээ. Харин моделиудын гялалзсан өнгөлөг гоёл тэднийг лусын дагинатай адил харагдуулна.
Уран хатгамал, гоёл чимэглэл, хээ, металл оруулга, бүүдгэр гадаргатай зураглал зэргийг нягт даавуун дээр гаргасан нь тайзан дээр харагдаж байлаа.