Marc Jacobs, хавар-зун 2019 цуглуулга
1980-аад оны кутюр загварт хүндэтгэл үзүүлсэн нь
"Энэ нь хуучин байна уу, эсвэл шинэ байна уу. Өдөр тутмынх байна уу, эсвэл үдшийн гарааных байна уу надад хамаагүй ээ. Олон дизайнерууд зөвхөн Starbucks ороход л зориулагдсан мэт хувцас гаргадаг. Гэхдээ надад энэ нь сонирхолтой биш" хэмээн Марк Жейкобс шинэ цуглуулгынхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Ижил төрлийн санааг саяхан дизайнер Том Форд шинэ цуглуулгаараа дамжуулан гаргасан байгаа. Түүний хэлснээр загварын салбар төөрөгдөлд орсон бөгөөд бид эмэгтэй хүн үнэндээ юу өмсөх хүсэлтэй байдгийг мартсан аж. Үзэмжгүй пүүз, хэлхэгэр өмд гэх зэрэг хайп хувцаснуудаар дүүрсэн орчин үеийн загварын ертөнцийг эдгээр дизайнерууд эргээд нарийн мэдрэмжтэй болгохоор зорьж байгаа юм. Ийм ч учраас Марк Жейкобс шинэ улиралд 1980-аад оны кутюр загвар, тэр дундаа Ив Сен-Лоран ба Карл Лагерфельд нарын анхны цуглуулгуудад хүндэтгэл үзүүлэн ажиллажээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт