Хайх

Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд

Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд

Маск, Airpods, гэрийн түлхүүр, уруулын будаг гээд хэрэгцээтэй зүйлээ хийчхэж болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Миланы загварын долоо хоногийн хүрээнд Prada брэнд 2021 оны намар-өвөл улирлын эрэгтэй цуглуулгаа танилцууллаа. Загварын шоу бүхэлдээ үслэг материалаар бүрхэгдсэн тусгай ханатай өрөөнүүдэд хийгдсэн бөгөөд үүгээрээ дамжуулан дизайнер энэхүү коронавирусын эринд бидэнд хамгийн ихээр дутагдаад буй тэмтрэх, хүрэх мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон байна. Шоуны сет дизайныг Данийн алдарт архитектор Рем Колхасын удирддаг АМО гэх архитектурын бюро хариуцан гүйцэтгэжээ.

Цуглуулгын гол санаа болох тэрхүү хүрэх, тэмтрэх мэдрэмжийг тайз засалтаас гадна мөн бие барьсан ноосон хослолууд илтгэж байгаа. "Бид хүний биед хамгийн ихээр наалдаж, арьстай ойр байх хувцсыг хайж олохыг хүссэн. Бидэнд яг одоо маш ихээр дутагдаад буй тэр мэдрэмжийг өгч чадах тийм хувцсыг онцолсон" хэмээн брэндийн бүтээлч захирал Раф Симонс тайлбарлалаа.

Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 1)
Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 2)

Энэ санаагаа үргэлжлүүлээд дизайнер мөн бие барьсан хээтэй топуудыг санал болгосон нь бусад брэндүүдийн ч шинэ цуглуулгуудад үзэгдсэн 2021 оны хамгийн том трендүүдийн нэг болох нь албан ёсоор батлагдаж байна. Дизайнер ийм зэргийн бие барьсан хувцсыг том хэмжээтэй бомбер, геометрийн хэлбэртэй сул пальто зэрэгтэй хослуулахыг зөвлөжээ.

Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 3)
Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 4)
Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 5)

Түүнчлэн Раф Симонс коронавирусын эрин үед зориулж бас нэгэн маш сонирхолтой загвар бүтээсэн нь маскны халаастай бээлий юм. Маск биш гэхэд Airpods, түлхүүр, уруул өнгөлөгч, эсвэл карт гээд хэрэгцээтэй жижиг зүйлсээ хийчхэж болох энэхүү бээлий нь олны дунд эрэлттэй байх нь гарцаагүй.

Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 6)
Маскны халаастай бээлий: Prada-гийн санал болгосон 2021 оны тренд (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх