Хайх

MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга

MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга

Брэндийн өнгө аяс шингэсэн utopian төрхүүд

Text: Б.Энххүслэн


Зураг: March Nine Media

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны анхны гишүүдийн нэг, ирээдүйг зөгнөн дүрсэлж, футурустик загварууд урладгаараа олонд танигдсан Futuristic Type брэндийн дизайнер И.Мөнхтуяа буюу Munu "MPDU Fashion Week"-н хаалтын шоуг үзүүлсэн билээ. Тэрээр энэ удаад тайзнаа брэндийн өмнөх цуглуулгуудын шилдэг загваруудаас гаргасан бөгөөд ингэх болсон шалтгаанаа "Манай брэнд энэ оны цуглуулгуудаа runway байдлаар танилцуулж амжаагүй байсан учраас энэхүү шоундаа тэдгээр загваруудаасаа толилуулахаар шийдсэн. Түүнчлэн бид урьд нь урлаж байсан загваруудаа хооронд нь нийлүүлэн utopian төрхүүдийг бүрдүүлсэн байгаа" хэмээн тайлбарласан юм.

Шоунд зориулж Munu 2020, 2021 онд гаргаж байсан “Code Predators”, “Human Race” цуглуулгуудаа болон брэндийн нэрийн хуудас болсон "space suit" буюу сансрын хэв маягтай хүрмийг онцолж загваруудыг хооронд нь хослуулан бүтээлч байдлаар загварчилсан байв. Ингэхдээ сайберпанк хэв маягийн деталиудтай юбка, боди, хүрэм, этгээд загвартай амны хаалт, алдарт “orgasm donor” бичигтэй цамц, комбинзон болон бусад хувцсыг ашиглажээ.

Эргэн сануулахад, дизайнер Munu сүүлийн хоёр цуглуулгыг бүтээхдээ Covid-19 цар тахал, үүнээс үүдэлтэй байгаль дэлхийн сэргэн мандалт болон хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс сэдэл авсан бөгөөд цуглуулгууд нь хоорондоо холбоотой буюу “Human Race” нь “Code Predators”-ын үргэлжлэл гэж явдаг билээ.

MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 1)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 2)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 3)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 4)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 5)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 6)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 7)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 8)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 9)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 10)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 11)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 12)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 13)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 14)
MPDU Fashion Week: Сайберпанк ертөнцийг харуулсан Futuristic Type брэндийн цуглуулга (фото 15)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх