Хайх

NYFW: Altuzarra, хавар-зун 2016

NYFW: Altuzarra, хавар-зун 2016

Хөнгөхөн бас нарлаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Жозеф Альтузарра загварын салбарт авангард хэв маягаар ялгардаггүй, бас олныг дагуулсан тренд үүсгэгч дизайнер ч биш. Харин тэр маш дэгжин, сонгодог, эмэгтэйлэг загваруудаар онцгойрдог билээ


Спорт хэв маяг, том хэмжээ, хувцас дээрх лоозон, хос хүйсийн илрэл гэх зэрэг орчин үеийн загварын хамгийн гол чиглэлүүдийг Жозеф Альтузарра тойрч гарахыг хичээдэг. Жишээ нь энэ хавар дизайнер жинхэнэ эмэгтэйчүүдэд юу хэрэгтэйг таах гэж оролдлоо. "Би мэдээж эмэгтэй хүн биш ч гэсэн, та нарыг зуны цагт юу өмсөхийг хүсдэгийг мэдэж байна. Та нар аль болох бага хувцас өмсөхийг л хүсдэг шүү дээ" хэмээн итгэлтэйгээр Альтузарраа хэллээ.

Түүний зөв биш гэж үү? Шударга байвал мэдээж хэрэг тэр үнэнийг хэлсэн. Хөнгөхөн, үрчийсэн даавуугаар хийсэн нимгэн даашинзууд, гуя хүртэл үргэлжлэх зоригтой оноо ба эсгүүртэй юбканууд, хагас товчлогдсон коовт болон цамцнууд, цээж хагас нүцгэлж, хөл бүхлээр нь ил гаргасан халаад загвартай даашинзууд зэрэг загварууд түүний шинэ цуглуулгад орлоо. Эдгээр хувцаснуудын энгийн байдал нь маш гэнэн бөгөөд дур булаам харагдлаа. Тодруулбал цуглуулгын халаад загварын ногоон өнгөтэй даашинз нь Versace-гийн аливаа мини загваруудаас илүү тачаангуй санагдана.

цааш үзэх