NYFW: Thom Browne хавар-зун 2016
Буруу дүрэмт хувцас
Хамгийн учир ойлгодоггүй үзэгчид хүртэл юуг ч андуурахгүйгээр, тэдний өмнө сургуулийн дүр төрх байгааг харуулахаар Том Браун тайзан дээрх үзүүлбэрээ бэлджээ. Мэдээж байх ёстой бүх чимэглэлийг тэр хийсэн. Томми Хилфигер диваажингийн арлыг хийх зуур Браун сургуулийн анги танхимийг барьжээ. Модон ширээний ард сургуульд сурч буй мэтээр моделиуд сууцгаасан байна. Сургуулийн орчинд бас сонирхолтой байсан зүйл нь сурагчдын хэн нь ч дүрмээ зөрчөөгүй атал бүгд хачирхалтай харагдах аж. Нүүр будалтаас болсон байж мэднэ. Нэг талаас японы нүүр будалтыг санагдуулж (магадгүй дизайнер дараагийн удаа японы аюултай сурагч охидын стереотипийг гаргах биз), нөгөө талаас моделиуд ер бусын чадвартай мэт харагдах аж. Шохойн өнгө болон ретросилуэтийн хувьд илүү айдас төрөм төрхийг оруулжээ. Тэдгээр хүмүүсийн талаар бид юуг ч мэдэхгүй атал шүү дээ.
Сургуулийн дүрэмт хувцсанд Том Браун хуниастай урт юбка, нөмрөг, пиджак болон хантааз гээд өнгөрснөөс ирсэн охид л өмсөх зүйлсийг багтаажээ. Магадгүй хаалттай католик сургуулийн сурагчид өмсөхөөр юм.
Дүрэмт хувцас өмссөн хэн бүхний өөрийн зан чанарыг далдалдаг байдлыг дизайнерын санаанаас харахад эргүүлэн авчирсан бололтой. Харин Том Брауны цуглуулга болон моделиудын хоорондох ялгааг харья гэвэл деталиас нь хайх хэрэгтэй. Hood by Air-ийн Шейн Оливерийн дүрэмт хувцасны санаатай тэмцэл өрнүүлэх гэсэнгүй. Харин зүгээр л таньж мэдэгдэхээр зүйл болон хэлбэрийг сэдвээ өгүүлэхийн тулд оруулжээ. Тийм ч учраас олон төрлийн төрх нүдэнд илт харагдахгүй аж. Эсгэлтээс юбка, пиджак, пальто болон нөмрөгний уртын өөрчлөлт, хоорондын харьцааг харж болно. Стандарт болсон юбка, цамц, пиджакны хослолд өөр деталь оруулснаар өөрчлөгдөж болно. Мөн тэдгээр нь Брауны Ази урлагаас санаа авсан хээг оруулжээ. Цэцэгс, хээ угалз, гэйшагийн хөргийг ч эндээс харж болох юм.