Хайх

NYFW: Tommy Hilfiger, хавар-зун 2016

NYFW: Tommy Hilfiger, хавар-зун 2016

Диваажин

Text: Б.Амина


Зураг:

Томми Хилфигер газар дээрх диваажинг хийхийг зорьж, түүнийгээ ч бүтээлээ. Тэрээр өөрийн үзүүлбэрийн орон зайг жинхэнэ арал болгожээ. Тайзан дээр арлын хүмүүс, нэхмэл бикини харагдана

Нью-Йорк болон бусад загварын нийслэлүүдэд хаврын цуглуулга үзүүлдэг нь бидний хүйтэн, хуртай намарт тохирсон мэт. Яагаад гэвэл яг одооноос дараагийн зунаа төлөвлөж болох нь сэтгэл зүйчдийн хэлж буйгаар намрын уйтгар гунигийг үргээх чадвартай гэнэ. Зуны амралтын төлөвлөгөөний төсөөллийг сарниулсан Tommy Hilfiger-ийн шинэ цуглуулгын арлыг дэлхий дээр өөр хаанаас ч олохгүй. Дизайнер шинэ улирлыг арал дээрх тасралтгүй амралтанд зориулжээ. 

Хилфигер өмнөх удаад үзүүлбэрийн орон зайг цэнгэлдэх шиг засаж, сургуулийн ретро дүрэмт хувцас, хөгжөөн дэмжигч болон америк хөл бөмбөгт ач холбогдол өгч байсан. Үүний өмнө тэрээр The Beatles хамтлагийн "St Pepper's Lonely Hearts Club" цомгийн нүүрийг тэр чигт нь амилуулж тайзаа зассан. Харин одоо Island Girls болон диваажингийн таашаалын тухай яригдахад Tommy Hilfiger-ийн багт тэр л гайхамшигт арлыг бий болгож, оршин суугчдых нь дүрд моделиудыг хувиргах хэрэг гарчээ. Тэд модон гүүр болгон зассан тайзан дээр алхасныг одоо ч үзэхэд оройтохгүй.

Мөн хувцаснаас ч тэр сэдэв нь харагдана. Жинхэнэ эсвэл хийсвэрлэсэн аралтай таны амралт юугаар холбогдох вэ? Таах гээд оролдоод үзье. Тод өнгийн бикини, далайн эргийн хөнгөн даашинз, бүстэй цамц, торон майк болон махчин загасны шүд гэмээр гоёл чимэглэл. Гэнэтийн бэлэг! Тайзан дээр ч бид ийм зүйлсийг харлаа. Мэдээж хамгийн тод, хөгжилтэй өнгөтэйгөөр. Бүх загварт судал оруулж, халуун орны цэцгийн хээг янз бүрийн хэмжээтэйгээр зурж, харин усны хувцаснууд нь солонгон өнгийн утсаар хийгджээ. Олон янзын төрхийг сийрсэн бүрх майлгайгаар чимсэн байна. Харин шинэ улирлын загваруудаас хамгийн инээдэмтэйгээр нь сармагчин, хавч болон барын зурагтай цамцыг нэрлэж болно. Бидний дотор нуугдаж байдаг хүүхэд ийм зүйлсэд мэдээж баярлах байх.

цааш үзэх