Хайх

NYFW: Zac Posen, хавар-зун 2016

NYFW: Zac Posen, хавар-зун 2016

Casual-ын шинэ хувилбар

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Зак Позены хэлснээр тэрбээр зөвхөн үдшийн даашинз хийдэг дизайнер биш гэдгээ баталж, кутюр аргачлалыг өдөр тутмын загварууд дээр гаргахыг хүссэн гэнэ. Тэр чадсан болов уу? Учрыг нь олцгооё

Зак Позен болон бидний өдөр тутмын хувцасны төсөөлөл арай ондоо бололтой. Гэхдээ дизайнер залуу анхнаасаа л илүү "тансаг" хэв маягтай байсан шүү дээ. Тэгээд ч түүний хэрэглэгчид голдуу "од"-ууд байдаг тул тэр олонхыг чиглэсэн энгийн загвар хийх нь мэдээж ховор. Тиймээс хэрвээ эдгээр нөхцөл байдлыг харгалзан түүний цуглуулгыг дүгнэвэл Зак Позен зорилгодоо хүрч, даалгавраа төгс биелүүллээ.
Магадгүй өргөн загвартай хүрэм болон газар хүрсэн урттай юбкагаас бүрдсэн цагаан хослол нь өдөр тутамд өмсөхөд тохиромжгүй байж мэднэ. Харин шагай хүрсэн урттай хэрнээ энгийн силуэттэй хар юм уу цагаан даашинз зөв сонголт байх болно. Эдгээр "хэтэрхий" дэгжин загваруудыг бид өөр дээрээ төсөөлөхөд хэцүү байгаа хэдий ч Zac Posen-ы үйлчлүүлэгч бүсгүйд сайхан харагдах нь гарцаагүй. Харин оройн даашинзын хувьд гэвэл ярих юмгүй төгс болжээ.

цааш үзэх