Хайх

PFW: Chloé, хавар-зун 2016

PFW: Chloé, хавар-зун 2016

Спортын романтик чанар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Саяхныг хүртэл бид хоёр талаараа цагаан зураастай улаан өнгийн спорт өмдийг харахад толгойд зөвхөн adidas орж ирдэг байсан, тийм үү? Тэгвэл одоо цаг үе өөрчлөгдөж, Chloé загварын ордон хүртэл спортлог загварууд гаргаж байна

Клэр Уэйт Келлерийн Chloé-д зориулсан цуглуулга үргэлж романтик ба эмэгтэйлэг байдаг бөгөөд сурталчилгаат ажлууд нь ч мөн адил сайхан болдог. Харин энэ удаад брэндийн хэвшил болсон романтик чанарыг спорт загварууд бага зэрэг унтраасан бололтой. Үүний тод жишээ болох хоёр талаараа цагаан зураастай, улаан өнгийн спорт өмд өмссөн бүсгүй Chloé-гийн уламжлалт хэв маягаас тэс ондоо мэдрэмж төрүүлэх болно.

Юутай ч Уэйт Келлер Chloé-гийн таних тэмдэг болсон романтик байдлыг спорт стильтэй тун амжилттайгаар хослуулж чадлаа. Дизайнер ба түүний баг спорт хувцаснуудыг маш нарийн аргачлалаар "өөрийн" болгож чадсан нь гайхалтай. Жишээ нь жирийн худи цамцыг дизайнер том хэмжээстэй малгайтай богино даашинз болгож, сонирхолтой хээ нэмж мөн доогуур нь торон нэхээс бүхий хормой цухуйлгажээ. Мөн спорт загварын өмднүүдийг хуниастай, хөвсгөр, торон гэх мэт тун эмэгтэйлэг загварын топуудтай хослуулжээ.

Жийнсэн материалтай загварууд цуглуулгын бас нэгэн амжилттай хэсэг боллоо. Энд Клэр Уэйт Келлер ямар ч романтик чанар оруулалгүй өргөн загвартай өмд, хүрэм, даашинз, шоорт гэх мэт аль болох энгийн хувцаснууд танилцууллаа.

цааш үзэх