Хайх

PFW: Lanvin, хавар-зун 2016

PFW: Lanvin, хавар-зун 2016

Аз жаргалтай амьдралын төлөө

Text: Б.Амина


Зураг:

Lanvin-ы шинэ цуглуулга бараг бүхэлдээ хар цагаан төрхүүд болон уран зөгнөлийн тэсрэлт мэт стильтэй байлаа. Гялгар гоёл, гутлан дээрх хээ, хүзүүний зүүлт, цүнх гээд амьдралын баяр хөөр дүүрэн харагдана. Бид энэ нэгдлийг амжилт гэж үзнэ

Жереми Скотт "Moschino"-д зориулж хийсэн зүйлсийн дараа загвараас дахин онцгой зүйл хүлээх хэрэггүй мэт болсон. Баленсиагагийн Кристобал эсвэл ямар нэг хувьсгал гээд аль нь ч биш. Бид дизайнеруудаас урлагийн бүтээл гэж нэрлэж болохоор зүйл ч хүлээхээ больсон. Тийм учраас та тайван, сонгодог хэв маягаас залхсан хэдий ч тачаангуй байдлыг худалдахыг хүсэхгүй байвал баяр хөөрийг худалд! Энэ арга барил мөн муугүй ажиллана. Манай асар том, зугаа цэнгэлээр дүүрэн дэлхийд бас нэг зугаа болж буй загварын санааг Альбер Эльбаз шинэ улирлынхаа гол зүйлд тусгажээ. Зөвхөн түүний нөхцөл байдалд хөгжилтэй, хөөрхөн хээнүүд (мөн Lanvin! Lanvin! гэсэн уриаг хөгжилтэй хэлбэрээр буулгаж) Шотланд хэв маягтай харьцуулвал шинэ хэлбэрийг эрэлхийлсэн биш харин хуучин хэв маягийг хамгийн олон янзаар хослуулжээ. Үүнээс гадна Эльбаз энэ улирал болон ирэх улирал ч мөн өдөөн хатгасан хээ, олон зүйлсийг орлуулсан нь брэндийн цорын ганц давуу тал биш байх болно гэж итгэмээр. Эсвэл түүний ноёрхолын хугацаанд ч юм уу.

Гэвч энэ удаагийн цуглуулгад хөгжилтэй зургууд цорын ганц онцлог нь биш байлаа. Альбер Эльбаз бүх загвараа хэд хэдэн сэдэвт хуваажээ. Тэрбээр Lanvin-ы хамгийн сайн уламжлалаар сонгодог хэв маягийг уйтгартай бишээр эхлүүлсэн юм. Цагаан цамцанд далбагар ханцуй оруулж, харин ханцуйгүй цамцыг хагас гэрэлтсэн даавуугаар оёж, хөвсгөр эрвээхий зангиагаар чимэглэжээ. Энгийн пиджакийг ёслолын хослолын хүрэм эсвэл захаар нь оёогүй мэт, утас нь сэмэрсэн хантаазаар орлуулжээ. Сэмэрсэн утаснаас шинэ сэдэв эхлэх бөгөөд дизайнер үнэтэй, чанартай хүрмийг твид даавуугаар бүтээжээ. Тэрбээр сонгодог зүйлсийн товчлол мэт, чамин тансаг байдлын төрхийг санагдуулдаг энэхүү даавууг "түүхий", утгагүй мэтээр харагдуулсан нь хамгийн шинэлэг санаа биш ч гэлээ маш сайн гүйцэтгэл юм.

Сэмэрсэн твид даавуун юбка болон топуудын араас үдшийн даашинзуудын цуврал гарч, тэднийг дагалдаад гялтгар чимэглэл, хуниас гаргасан хөгжилтэй даашинзууд харагдлаа. Гялгар чимэглэл нь мөн сул пиджак, даашинзан хослол,  юбка дээр ч байсан юм. Эдгээр нь  бага зэрэг дэггүй, залуулаг хөгжилтэй харагдах аж. Дотуур хувцасны сэдэвт торон дүр төрх харагдаж, хамгийн сүүлд хээ болон өнгөний өдөөлт гарч ирсэн юм.

цааш үзэх