Загварын логогүй эрин үе эхэллээ: Даруу тансаг хэв маягтай хувцас хаанаас олох вэ?
Гялалзсан их шигтгээтэй, брэндийн логонд умбасан, солонгорсон дүр төрхөөрөө 29 сая дагагчийг Instagram-даа татаж чадсан Италийн инфлюенсер Киара Ферраниг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл сүүлийн үед Киарагийн стиль жинтэй хувьсах болсон. Тэрээр Fendi-гийн сүүн өнгөтэй ноосон цамц, Tod’s-ын бор шаргал пальто, Gucci-гийн саарал хослолоор төрхөө бүрдүүлж энгийн силуэтийг илүүд үзэж эхэлсэн юм. Дан ганц Киара ч гэлтгүй Каролайн Даур, Камиль Шарриэр гэхчлэн street style оддын дүр төрх гялалзсан гламураас даруу шик болон өөрчлөгдөж байна. Мөн сүүлийн үеийн It охидын нэг гэгддэг Софиа Ричигийн энгийн атлаа цаанаа л нэг тансаг мэдрэмж өгдөг хувцаслалт 2000-аад оны өнгөлөг футболка, трифтлэж олсон гранж загварууд давамгайлдаг TikTok дээр хүртэл өндөр хандалт авч чадсан юм. Эдгээр үзэгдлүүд тэгвэл даруу тансаг хэв маяг энэ цаг үеийг тодорхойлж, биднийг нийтээр нь хамарч байгааг илтгэж байна.
Харин Монголын хувьд эрээлжилсэн их логогүй, тренд дагасан эсгүүргүй, моодноос гарна гэж айхааргүй сонгодог хэв маягийг NOÉMI брэнд өгч чаддаг. Тэд шинэ цуглуулга бүрээ “timeless” буюу “цаг хугацааны эрхэнд хуучрахгүй” байх дээр гол анхаарлаа хандуулан гаргадаг билээ. NOÉMI-гийн саяхан танилцуулсан намар-өвөл 2023 улирлын загварууд ч мөн урьдын л адилаар энэ тодотголдоо нийцсэн байлаа. Тус цуглуулгад намрын капсул шүүгээг бүрдүүлэхэд туслах цамц, харандаа хэлбэрийн юбка, миди урттай даашинз багтсаны сацуу элсэг цаг хэлбэрийн макси пальто, брэндийн нэрийн хуудас болсон barbie ягаан мини юбка гэхчлэн сонирхолтой загварууд багтжээ.
ЯАГААД NOÉMI ГЭЖ?
Нэг хувцсыг дор хаяж гурван төрлөөр загварчлах боломжтой
NOÉMI загваруудаа зөвхөн ноолуураар урладаг. Ингэхдээ тэд ноолуурын зөөлөн, тав тухтай, хээнцэр байдлыг нь харгалзан үзэж сонгодог хувцаснууд зохион бүтээдэг. Тийм ч учраас NOÉMI-гийн загваруудыг албан уулзалтад, арга хэмжээнд, гадуур зугаалахад гээд аль ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой. Жишээ нь та шинэ цуглуулгад багтсан А силуэттэй мини даашинзыг үдээстэй гутал, пиджактай хослуулан өдөр тутмын төрх бүрдүүлэх боломжтой бол ердөө өсгийтэй гутлын тусламжтай арга хэмжээний дресс-кодод нийцсэн романтик глэм өнгө аясыг бий болгож чадна.
Өдөр тутмын эгэл атлаа хэт уйтгартай цулгуй биш
NOÉMI өдөр тутамд өмсөх боломжгүй авангард, эсрэгээрээ сэтгэл гутрам цулгуй хувцас урладаггүй. Та тус брэндээс их бие нь энгийн ч чимхлүүр деталиудыг өөртөө багтаасан хувцсыг олох боломжтой. Тухайлбал намар-өвөл 2023 цуглуулгад орсон пальтоны юутай ч зохицох өнгө, биеийг уртасгаж харагдуулдаг хэлбэр, дотуур нь хувцас давхарлах боломжтой эсгүүр нь өдөр тутамд түгээмэл өмсөгдөх боломжтойг илтгэнэ. Харин тус пальтоны тэвхгэр мөр, нарийн цулбуурдсан бэлхүүс, шоо хээ болон захны оруулга нь кутюр уур амьсгалыг давхар оруулж нэгэн хэвийн болохоос нь сэргийлжээ.
Трендээс ангид
Хэрэв загварын салбарт трендүүдийг авч одох "үер" нүүрлэдэг байсан бол NOÉMI-гийн хувцас үүнд живэхгүй л болов уу. Учир нь тэдний загварууд цаг хугацааны эрхэнд шалгарч үлдэх өнгө аястай байдаг. Яарсан үедээ шүүрч аваад өмсчихнө, онцгой тохиолдолд стайлинг хийгээд гоёчихно. Олон удаа өмслөө гээд хурдан сэмэрч, урагдахгүй эдэлгээ даах өндөр чанартай билээ.
Өлгүүрт харахад эгэл боловч өмссөн байхдаа онцлогоо мэдрүүлнэ
Даруу тансаг хувцсыг өмсөж үзсэн хойноо л дүгнэх хэрэгтэй. Учир нь энэхүү сегментийн гол зорилго бол гаднаа ганган байгаад зогсохгүй доторхоо ч мөн тордоход оршдог. Арьсанд хүрэхэд таатай материал, ханцуйны урт, манжетын хэлбэр, цэмцгэр оёдол гээд NOÉMI-гийн мөн чанар деталиасаа харагддаг.
NOÉMI
Хаяг: Сэнтрал Тауэр, 1 давхар
Утас: 9010 1111
Facebook: NOÉMI
Instagram: @noemiofficial.mn