Эдди Редмэйн Prada-гийн нүүр царай боллоо
Намар-өвөл 2016
Prada-гийн бүтээлч захирал Миучча Прада брэндийн сурталчилгаанд олны танил урлагийн хүмүүсийг хамруулах дуртайгаараа алдартай билээ. Тэр урьд өмнө нь Гари Олдман, Уиллем Дефо, Итан Хоук, Логан Лерман, Энсел Элгорт гэх зэрэг төрөл бүрийн төрх ба онцлогтой жүжигчдийг сурталчилгааныхаа зураг авалтдаа оролцуулж байсан юм.
Харин хамгийн сүүлийн буюу намар-өвөл цуглуулгын нүүр царайгаар саяхнаас олонд танигдаж эхэлсэн жүжигчин Эдди Редмэйн нэрлэгдсэн байна. Тэр Стивен Хокингийн намтар киногоор "Оскар" хүртэж, "Danish Girl" бүтээлээрээ нэр дэвшиж байсан бөгөөд тун удахгүй Жоан Роулингийн зохиолоор бүтээгдэж буй "Fantastic Beasts and Where to Find Them" киногоо дэлгэх гэж байгаа. Ингээд түүнийг загвар өмсөгчийн дүрд хэрхэн хувирч чадсаныг доорх зургуудаас сонирхоцгооё.