Бид энэ намар “англи шик” хэв маягаар хувцаслана: Тус загварын хувцаснуудыг хаанаас олох вэ?
ГОВЬ-ийн намар-өвөл 2023/24 цуглуулга
Уэльсийн гүнж Кэтрины энгийн эсгүүртэй ноолууран цамц, жийнсэн өмд, хаки өнгийн хантааз, цагаан сорочка болон үрт түрийтэй арьсан гутлаар бүрдүүлдэг төрх таны төсөөлөлд бууж байна уу? Түүний өдөр тутмын энэхүү төрх нь англи шик гэгдэх хэв маягт харьяалагдах бөгөөд тус гоо зүйн урсгал VII Эдуард хааны үед дээдсийн хүрээллийнхний дунд эрчээ авч байсан гэдэг. Тухайн үед энэ төрлийн хувцаслалтыг хөдөө орон нутаг дахь морин уралдаанаас, задгай талбай дахь хүлээн авалтаас, спортын тэмцээнээс болон аялал зугаалгаас түлхүү харах боломжтой байв. Тэгвэл англи шик гоо зүй 2023 оны намар, өвлийн цуглуулгад голлон тусгалаа олж загварын чиг хандлагуудын эгнээнд багтлаа.
Үүний учир шалтгааныг загварын орднууд өөрсдийн анхаарлаа нүд гялбам хээнцэр хувцаснуудаас илүү эгэл даруу силуэтэд хандуулах болсонтой холбон тайлбарлаж байна. Тэд аливаа хувцас эгэл байх тусмаа ихийг илэрхийлж, хясаанд нуугдсан сувд мэт нууцлаг бөгөөд тансаг харагдаж чаддагийг батлаад байгаа юм. Тиймдээ ч англи шик хэв маягаас гадна old money, quiet luxury гэх урсгалууд загварын долоо хоногууд болон TikTok платформ дээр хорьж дийлэмгүй их хандалт авах болжээ. Цэмцгэр хийц, албархуу өнгө аяс, цаг хугацааны эрхэнд хэзээ ч хуучрахгүй сонгодог хэлбэр, байгалийн өнгө бол эдгээр гоо зүйн чиг хандлагыг тодорхойлох үндсэн шинж чанарууд нь билээ.
Англи шик хэв маягийг хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар биш. Хувцасны материал, хийц, эсгүүр гээд деталь нэг бүр тус стилийн эд эсийг бүрдүүлж байдаг. Иймд бидний зүгээс англи шик хувцаслахад тань туслах ГОВЬ-ийн “Town & Country” нэртэй намар-өвөл 2023/24 цуглуулгыг онцолж байна. Тус цуглуулгад багтсан загварууд таныг хэтийдсэн их хээнцэрлэлтээс түр ч болов холдуулж цэвэр агаар мэт эгэл хэр нь үнэ цэнтэй мэдрэмжийг төрүүлж чадна.
АНГЛИ ШИК ТӨРХ БҮРДҮҮЛЭХЭД ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?
БИЕИЙН ГАЛБИРТ ТӨГС СУУХ СИЛУЭТ
Хэт томдсон, багадсан, уртадсан, аль эсвэл богиноссон гээд биеийн галбирт тохироогүй хувцас бол англи шик хэв маягийн дайсан л гэсэн үг. Харин ГОВЬ-ийн “Town & Country” цуглуулгад биеийг тэврээд авах мэт мэдрэмж төрүүлэх зөв эсгүүр, цэмцгэр силуэттэй загварууд багтжээ. Хувцсыг зүгээр нэг эд хэрэгсэл биш урлаг гэж хардаг загварын орднуудаас сонголтоо хийсэн цагт англи шик төрх бий болж чадна.
БАЙГАЛИЙН ЗӨӨЛӨН ӨНГӨ
Бор, шаргал, саарал, хар, цагаан, гүн ногоон, цэнхэр зэрэг хүрээлэн буй орчныг санагдуулам өнгөнүүдийг ямар ч байдлаар хооронд нь загварчлах боломжтой. Эдгээр өнгийн хувцаснууд цаг хугацааны эрхэнд өнгө зүсний хувьд чиг хандлагаас хэзээ ч гардаггүй давуу талтай.
ДАВХАРЛАЖ ӨМСӨХ АРГАЧЛАЛ
Англи шик хэв маяг бүрдүүлэхдээ стайлингаа зөв хийх нь чухал. Мэдээж хэрэг сонгодог хийцтэй хувцаснуудыг хооронд нь яаж ч загварчилсан эерэг үр дүн угтах нь ойлгомжтой. Гэвч үүн дээр нэмэн төрхийг шик болгон хувиргадаг загварын давхарлах аргачлалд суралцахад илүүдэхгүй. Тухайлбал, “Town & Country” цуглуулгаас харахад хоолойтой цамцан дээр босоо захтай цахилгаантай цамц, аль эсвэл кардиган давхарлажээ. Үүнээс гадна ижил загварын товчтой цамцнуудыг хооронд нь хослуулж дээгүүр нь өөр нэг цамц тохож илүү бүтээлчээр загварчилсан байлаа. Та энэхүү аргыг бодитоор хэрэгжүүлэхдээ сонгосон хувцасны тань өнгө болон хээ хоорондоо хэр зохицохыг бодолцохоо мартуузай.
ШОО ХЭЭ
Дөрвөлжин шоотой ороолт, хантааз, юбкагүйгээр англи шик гоо зүйг төсөөлшгүй. Тус хээ нь Англи, Шотландын өв соёл, түүх, онцлогийн нэг хэсэг юм. Тиймээс уг хэв маягийг бүрдүүлэхдээ шоотой загварууд хувцаслалтдаа нэгтгэж төрхөө илүү сонирхолтой харагдуулахаас гадна хэт цулгуй болохоос сэргийлээрэй.
"TOWN & COUNTRY" НАМАР-ӨВӨЛ 23/24 ЦУГЛУУЛГАД БАГТСАН БУСАД ЗАГВАРУУД
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт