Хайх

Хэрхэн алдартнуудын стилист болох вэ: 12 зөвлөгөө

Хэрхэн алдартнуудын стилист болох вэ: 12 зөвлөгөө

Fashionista сэтгүүл зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Fashionista сэтгүүл хэрхэн алдартнуудын стилист болох талаар цуврал зөвлөгөө өглөө.

1. Дадлага хий, хийхдээ их хэмжээний хичээл зүтгэл гарга. Алдартнуудын стилист болохыг хүсч байвал үүний төлөө маш их ажиллах хэрэгтэй. Энэ нь хормын зуур болчихдог зүйл биш юм. Дадлага хийж, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Эхэн үедээ та хүнд торнууд зөөж, амаргүй ажил гүйцэтгэх болно. Гэхдээ дадлага хийх хугацаандаа та хэрэгтэй холбоо сүлжээ тогтооно. Хамгийн гол нь дадлагын ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

2. Танилын хүрээгээ тэл. Загварын салбар бүхэлдээ харилцаа холбоон дээр суурилсан байдаг. Брэндүүдтэй, сэтгүүлчидтэй, бутикүүдийн ажилтнуудтай, харилцагчидтай гээд салбарын бүх хүнтэй танилцаж, нөхөрсөг холбоо тогтоо. Нэг л өдөр танд тэдгээр танилууд хэрэг болно шүү дээ.

3. Брэндүүдтэй нөхөрлө. Энэ нь өмнөх зөвлөгөөнөөс урсан гарч ирж байгаа бас нэгэн чухал зөвлөгөө юм. Аливаа брэндээс зээлдүүлсэн эд зүйлсээ үргэлж цагт нь буцаан өгч бай. Брэндүүд танд итгэж байх учиртай. Ингэснээр та өөрт хэрэгтэй үедээ брэндүүдээс тусламж авах боломжтой болно.

4. Бие даасан ажилтан хэлбэрээр карьерээ эхлүүл. Тогтвортой ажил олно гэдэг хэцүү. Салбарын танилууддаа үргэлж туслахад бэлэн гэдгээ мэдэгдэж байгаарай. Туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүл. Мөн мэдээж хэрэг өөрийн танилцуулгаа өргөжүүл.

5. Хангалттай туршлага хуримтлуулсан үедээ өөрийн бизнесийг эхлүүл. Хуримтлуулсан туршлага ба цуглуулсан танилууд тань хараат бус байхад тусална.

6. Олон нийтийн сүлжээг ухаалаг ашиглаж сур. Бүх стилистүүд олон нийтийн сүлжээг идэвхтэй ашигладаг. Тэд өөрсдөдөө болон брэндүүд рүү хүмүүсийн анхаарлыг татдаг. Аливаа төсөлд оролцсон хүн бүрийн хийсэн ажил ба гавьяаг үнэн зөвөөр нь бичиж байгаарай.

7. Хувийн шоппер, стилист хоёр хоорондоо ялгаатай мэргэжлүүд юм. Энэ ялгааг үргэлж санаж яваарай.

8. Загвар судалж, өөрийн харах хүрээг өргөжүүл. Ингэснээр та үргэлж шинэлэг санаа гаргаж, ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх боломжтой болно. Загварын түүхийг судалж, бүтээлч санаа хайж, бүтээлч санааны эх үүсвэрүүдийг цуглуулж заншаарай.

9. Зохион байгуулалттай бай. Арга хэмжээнүүд, хүмүүс, маш их хэмжээний хувцас ба аксесуар, бэлтгэл ажил, хувцасны савлагаа ба хүргэлт гээд энэ олон үйл явдал дунд анхаарлаа алдахаас болгоомжлоорой. Та нэг л жижиг зүйлийг мартахад бүх зүйл гамшиг болох магадлалтай байдаг юм шүү.

10. Хүмүүсийн итгэлийг хэзээ ч бүү алд. Ингэснээр та хуучин үйлчлүүлэгчдээ авч үлдэж, мөн шинийг олох болно. Хүмүүсийн итгэлийг алдахгүй байх ганц л зам бий. Энэ нь шударга бас халамжтай байх явдал юм.

11. Өөрийн гэсэн төлөөлөгчтэй бол. Загварын зах зээлд олонд танигдаж, хүчирхэг болох үед танд туслахууд хэрэг болно. Юуны түрүүнд танд өөрийн гэсэн төлөөлөгч хэрэгтэй. Таны төлөөлөгч төлбөр тооцоо, орж ирж буй мэдээлэл болон цагийн хуваарийг хянана.

12. Энэ нь тийм ч дэгжин ажил биш гэдгийг санаарай. Үүнийг аль болох эртнээс ойлгож аваарай. Үдэшлэг ба бэлэг нь үр дүн болохоос биш, үндсэн зорилго биш юм шүү.

 

 

цааш үзэх