Хайх

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ?

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ?

"Magentic" цуглуулга, Эрдэнэт Кашмер

Text: Б.Энххүслэн


Тэсгим хүйтэн өвлийн улиралтай бидний хувьд загварлаг байдлаа орхигдуулахгүйгээр дулаан хувцаслана гэдэг асуудал болох нь бий. Гэсэн ч энэ нь давагдашгүй даалгавар биш бөгөөд хэдхэн жижиг алхмыг хэрэгжүүлснээр дулаан бөгөөд загварлаг байдал хосолсон төрх бүтээх боломжтой. Цаг агаар хасах температур заалаа гээд өвлийн хувцасны шүүгээ уйтгартай байх албагүй юм.

Мэдээж хэрэг дөрвөн улирал ээлжилсэн, эрс тэс уур амьсгалтай Монгол оронд амьдарч буй бидний хувьд ямар материалтай хувцсыг хэрхэн давхарлаж өмсөхөө мэднэ. Ингэхдээ бид хөнгөн, дулаан, зөөлөн чанараараа гайхагддаг ноолууран хувцсыг түгээмэл сонгодог. Ноолууран хувцас нь харин хийц, хэлбэр, сүлжээсний хувьд улам төгөлдөржиж буйг брэндүүдийн сүүлийн үеийн цуглуулгаас харах боломжтой. Үүний нэгэн жишээ нь Эрдэнэт Кашмер юм. Иймд бидний зүгээс Эрдэнэт Кашмерын сүүлд танилцуулсан “Magentic” нэртэй шинэ цуглуулгын жишээн дээр загварлаг атлаа дулаан хувцаслах хялбар аргаас хуваалцъя.

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 1)

ТОД ӨНГӨӨР ТОГЛОЛТ ХИЙ

Намар-өвөл 2023 болон хавар-зун 2024 улирлын онцлох чиг хандлагаар улаан өнгө тодорсон билээ. Дан ганц загварын ертөнцөд ч гэлтгүй гоо сайхны салбарт ч мөн давамгайлж эхэлсэн тус өнгө нь Эрдэнэт Кашмерын шинэ цуглуулгад зонхилсон байх ба эдгээр загварууд нь таны төрхийг илүү хүчтэй, мөн өгүүлэмжтэй болгож чадна. Урлагийн түүхч Лоренза Смитын хэлснээр улаан өнгө нь ямагт эд баялаг, сүр хүчийг илтгэсээр ирсэн байна. Тиймээс та дулаалахаас өөр сонголтгүй болсон үедээ өнгөөр дамжуулан загварлаг, өөртөө итгэлтэй байдлаа хадгалан үлдэж болох нь ээ.

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 2)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 3)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 4)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 5)

“Magentic” цуглуулгад улаан өнгийн урт болон богино кардиганууд багтжээ. Энэ дундаас хагас босоо захтай богино загвар нь төрхийг илүү ретро уур амьсгалтай болгож чадах бол зах хэсэгтээ сувдан детальтай цамц нь 1950-иад оны ихэмсэг хэв маягийг мэдрүүлнэ. Урт кардиганы хувьд бэлхүүс тодотгосон бүстэй байхаас гадна хормой хэсэгтээ оруулсан босоо хээ нь биеийг уртасгасан мэт харагдуулж байна.


ОЛОН ТӨРЛӨӨР ЗАГВАРЧИЛЖ БОЛОХ ШААЛЬ, ЭСВЭЛ ОРООЛТ

Дулаан бөгөөд загварлаг хувцаслахад тань туслах дараагийн зүйл бол шааль эсвэл ороолт юм. Үүнийг хэрхэн загварчлахаас шалтгаалан цэгцтэй цэмцгэр, аль эсвэл хайхрамжгүй атлаа загварлаг төрх бүрдэх боломжтой. Тэгвэл өөрийн стилиэ тансаг бөгөөд сонгодог байлгахыг урьтал болгодог хүмүүс стандарт хэмжээтэй ороолтоос сонголтоо хийн “Magentic” цуглуулгад харуулсан шиг хүзүүн дээрээ тохон хоёр үзүүрийг нь хооронд нь уяж загварчлаарай. Харин илүү чөлөөт бөгөөд чиг хандлагад нийцүүлэн хувцаслах дуртай хүмүүст аль болох том хэмжээтэй шаальнаас худалдан авалтаа хийхийг зөвлөе. Үүнийг та хавар-зун 2024 улирлын загварын тайзнаа харуулсан шиг хайхрамжгүй байдлаар цээж болон хүзүү хэсгээ ороож загварчлаарай. Тус стайлингийн онцлог нь том шааль, эсвэл ороолтын тусламжтай цээжин хэсгийг тэвхгэр, мөн биеийг илүү урт харагдуулахад оршино. 

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 6)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 7)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 8)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 9)

ДАВХАРЛАГАА ХИЙХ БОЛОМЖТОЙ КАРДИГАН, ХАНТААЗ, ЭСВЭЛ ПОНЧО

Өвлийн стайлингийн үндсэн хэсэг нь давхарлагаанаас бүрддэг. Өнгө, хээ угалз, силуэтийн хувьд зөв давхарлагаа хийсэн байхад ямар ч төрх цэгцтэй бөгөөд загварлаг харагдана. Ингэхдээ биетэй шууд хүрэлцэх суурь хувцсан дээрээс өмсөх хоёр дахь давхаргаас шалтгаалан төрх хэр уялдаатай харагдах нь дийлэнх тохиолдолд шийдэгддэг билээ. Тиймээс л хувцасны гадуур өмсөх кардиган, эсвэл хантааз сонгохдоо ач холбогдол өгөх хэрэгтэй юм.

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 10)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 11)

Юун түрүүнд кардиган, хантааз тань сулавтар эсгүүртэй байх нь чухал. Хэт бариу эсгүүр төрхийг эв хавгүй харагдуулахаас гадна тухгүй мэдрэмж төрүүлнэ. Дараагийн анхаарах деталь бол захны хэлбэр юм. Хэрэв та юутай ч хослуулах боломжтой универсал хувилбарын кардиган хайж байгаа бол V хэлбэрийн энгэртэй, захгүй хувилбараас сонголтоо хийгээрэй. Энэ төрлийн кардиганы дотуур сорочкан цамцнаас эхлэн свитер хүртэл өмсөх боломжтой.

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 12)

Үүнээс гадна Эрдэнэт Кашмерын шинэ цуглуулгад багтсан пончо яахын аргагүй анхаарал татна. А силуэттэй, дүүжин хормойтой уг загвар нь брэндийн баримталсан 1950-иад оны загварын хэв маягтай дөхөм харагдана. Гурвалжин захтай, юүдэнтэй гэсэн сонголттойгоор хийгдсэн энэхүү пончог дурын хувцасны гадуур өмсөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Тэр ч бүү хэл street style одод энэ төрлийн загварыг урт пальтон дээгүүр загварчилж практикал бөгөөд олон талт байдлыг нь батлан харуулсаар байгаа юм.

“Magentic” цуглуулгад багтсан бусад загварууд

Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 13)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 14)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 15)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 16)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 17)
Өвлийн шүүгээгээ бүрдүүлье: Хэрхэн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаан хувцаслах вэ? (фото 18)

Erdenet Cashmere

Салбар 1: Шангри-ла молл, 2 давхар

Салбар 2: УИД, 3 давхар

Салбар 3: Номин Юнайтед төв, 3 давхар

Салбар 4: Эрдэнэт нэрийн барааны дэлгүүр, Эрдэнэт хот

Утас: 9499 7889

Facebook: Erdenet Cashmere

Instagram: @erdenetcashmere

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх