Хайх

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай

Text: Buro.Mongolia


Гоо зүй, хэв маяг гэж санаагаа чилээхээс урьтаж хахир хүйтнийг тэсэж гарахад хамаг анхаарлаа хандуулдаг өвлийн улирал ирлээ. Амжилттай өвөлжихөд харин сайн чанарын куртка юун түрүүнд хэрэгтэй бөгөөд өнөө цагийн хамгийн түгээмэл өвлийн куртканы тоонд North Face-ын Nuptse загварууд ордог гэхэд хилсдэхгүй. Дүрсэлж бичихгүй байсан ч тус куртканы ерөнхий төрх нүдэнд тань харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэхүү загвар нь дулаан, чанартай, загварлаг байдлаараа хүмүүсийн сэтгэлд хүрч эрэлтээрээ тэргүүлэн сүүлийн улирлуудад жинхэнэ шуугиулаад авсан. Гэвч хайп хэтэрхий өндөр байсны улмаас загвар сонирхогчид одоогоос North Face-ээс өөр зүйл эрэлхийлэх болжээ. Тэгвэл бидний зүгээс дулаан байдлаараа шалгагдсан, чанартай бөгөөд онцлог хийцтэй куртка урладаг дөрвөн брэндийг санал болгож байна.

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 1)

Entire Studios

Цасны куртка гэхээсээ илүү сансрын куртка мэт харагдах энэхүү загварыг урладаг брэнд бол Entire Studios. Тэд 2020 онд үүсгэн байгуулагдсан залуу брэндүүдийн төлөөлөл бөгөөд Лос Анжелес хотноо үйл ажиллагаагаа явуулдаг. Entire Studios геометрийн дүрс бүхий хэрээстэй, босоо захтай загваруудаараа алдартай.

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 2)

Goldwin

Японы Хокурику бүс нутаг нь малгайлан орох цас, дэлхийн зэрэглэлийн цанын баазаараа танигдсанаас гадна Goldwin брэндийн өлгийн нутаг гэдгээрээ загварынхны дунд алдартай билээ. Тэдний урладаг куртканууд тод томруун логогүй ч хэлбэр, хийцээрээ зөрөөд өнгөрөх хүн бүрийн харцыг булааж чаддаг.

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 3)
Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 4)

And Wander

And Wander нь Issey Miyake-д ажиллаж байсан туршлагатай, байгальд хайртай хоёр дизайнерын үүсгэсэн брэнд юм. Тэдний загварууд агаар сайн солилцдог хэр нь ус нэвтрүүлдэггүй Pertex гадаргуутай тул хөдөөгийн аялалд, ууланд гарахад өмсөхөд нэн тохиромжтой. Мөн ромбо хэлбэрийн хэрээс, арьсан оруулга зэрэг деталийнхаа ачаар загварлаг streetwear төрхийг ч бий болгох чадамжтай юм.

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 5)
Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 6)

Crescent Down Works

Энэ бол 1974 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “АНУ-д үйлдвэрлэв” шошготой брэндүүдийн нэг билээ. Crescent Down Works буюу CDW нь олныг хамарсан алдартай загварын ордон гэхээсээ илүү үнэнч хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан брэнд юм. Тэдний онцлог бол ёс суртахуунд нийцсэн замаар олборлодог галууны өдийг доторлогоондоо ашигладагт оршино.

Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 7)
Эрчүүдэд: Энгийн хар куртканаасаа залхсан бол эдгээр брэндийг анхааралдаа аваарай (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх