Хайх

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага

Text: Б.Энххүслэн


Энэ долоо хоногт Playtime-тай! Пүрэв гарагаас эхлэн гурав хоногийн турш үргэлжлэх залуусын наадам тун удахгүй эхэллээ! Энэ жилийн хувьд дэлхийн алдарт Cigarettes After Sex хамтлаг Playtime наадмын хедлайнер болж, өөрсдийн уран бүтээлээ фестивалийн үндсэн тайзнаас хүргэхээр болсон нь онцлох үйл явдалд тооцогдож байна. Үүнээс гадна дуучин Э.Минжинсор Playtime-ын дебютээ хийж, Starfish хамтлаг 14 жилийн дараа эргэн ирж, Инээмсэглэл хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийнэ гээд дотоодын уран бүтээлчдийг тойрсон сонирхолтой үзүүлбэрүүд биднийг хүлээж буй.

Playtime наадам дээр эгшиглэх хөгжмөөс гадна хүрэлцэн ирсэн сонсогчдын хувцаслалт загварын долоо хоног дээр ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ. Дуу хөгжим загвар хоёр үүссэн цагаасаа л нягт уялдаа холбоотой байсаар ирсэн хойно хүмүүс хувцсаа тусгайлан бэлдэж ирэх нь аргагүй. Тэр дундаа фестиваль дээр бүрддэг хэв маяг загварын бие даасан урсгал болтлоо хөгжөөд байна.

2023 оны хувьд бохо, хипстер өнгө аяс давамгайлах нь багсаж, чиг хандлага илүү 90-ээд оны минималист хэв маягаар тодорхойлогдох болжээ. Эдгээрээс энгийн цагаан майк болон деним хувцаснууд фестивалийн талбай дээр ноёрхоод байна. Мэдээж хэрэг улирлын хамгийн том трендүүдийн нэг барбикор, балеткор деталиуд хөгжмийн наадамд оролцогсдын дунд тусгалаа олжээ.


ЮУ ӨМСӨХ ВЭ?


Y2K цацаг

Яг одоо өндөр эрэлттэй байгаа загваруудын нэг болох цацган детальтай топ болон даашинз нь загварын тайзнаа гэхээсээ илүү TikTok, Instagram, Pinterest платформ дээр өндөр хандалт аваад байгаа юм. Тус загвар нь 1990-ээд оны сүүл үеэр тренд болж байсан ташуу хуниастай, үл ялиг гэрэлтдэг намирсан даашинзыг санагдуулна. Мөн тэгш бус хэмтэй хормой, нэвт гэрэлтэх материал, бие барьсан силуэт, цэцгэн чимэглэл гэх шинж чанарууд нь сүүлийн үеийн чиг хандлагуудын нэгдэл болжээ.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 3)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 4)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 5)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 6)

Деним дээр деним

Хэрэв 2023 оны хавар-зуны улирлын загварыг нэг үгээр тодорхойлох хэрэгтэй бол деним гэж хэлнэ. Ингэхдээ жийнсэн хувцас нь өнгөрсөнд хийгддэг байсан загвараараа эргэн ирээгүй, харин цоо шинээр шинэчлэгдэн тэс өөр түүхийн хуудсыг нээгээд байгаа юм. Шаргал цайралт, oversize гэдэг үг ч багадахаар том хэмжээтэй силуэт, тэгш бус хэм, уламжлалт зүймэл урлалыг дижитал хэв маягтай хольсон арга барил гээд орчин үеийн деним хувцасны загвар маш олон бие даасан шинж чанарыг агуулж байна.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 7)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 8)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 9)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 10)

Фестивалийн уур амьсгалтай Барбикор

Барбикор, балеткор чиг хандлага эрчтэйгээр дэлгэрсээр. Грэммигийн наадмаас эхлэн Coachella хүртэл өргөн тархсан тус стилийг хэрэгжүүлэхдээ дан ганц ягаан өнгийн монохром төрх бүтээх гэж хичээгээд хэрэггүй. Оронд нь барбиг санагдуулам цүнх, хавчаар, тууз, ороолт, гутал гээд жижиг аксесуарууд дээрээ юун түрүүнд анхаараарай.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 13)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 14)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 15)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 16)

Тэлээний шинэ амьдрал

Тэлээг зөвхөн ташаа, бүсэлхийндээ зүүдэг байсан цаг ард хоцорч, үүгээр топ, даашинз, юбка хүртэл урлаж байна. Тэлээг сэргээн засварлан хийхдээ Diesel брэнд гаргуунд гэдгийг загварын хорхойтнууд андахгүй.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 21)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 22)

Бермуда шоорт

Бермуда стилийн шоорт эргэн иржээ. Энэхүү шоорт нь стайлинг хийхэд хамгийн олон төрлөөр хувирч чаддаг давуу талтай. Тухайлбал, сорочкан цамц, футболка, мэри-жейн стилийн гуталтай хослуулж илүү өдөр тутмын төрх бүрдүүлэх боломжтой бол олон төрлийн принттэй футболка, урт түрийтэй гутал, эсвэл пүүзтэй хоршуулан өмсөхөд фестивалийн уур амьсгал бий болно.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 25)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 26)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 27)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 28)

Минимал майк

1990-ээд оноос эргэн ирсэн бас нэгэн хувцас бол энгийн майк юм. Тус майкыг ихэвчлэн baggy төрлийн жийнстэй хослуулж хэт их хичээгээгүй, цэмцгэр атлаа үл ялиг хурц характертай төрх бүрдүүлдэг байна. Цагаан майк хэдий энгийн байж болох ч биеийн галбирт төгс суух эсгүүр, энгэрийн зөв ухлаадас, бие барьсан силуэт, гэрэлтдэггүй, биетэй материал гээд олон деталиуд харгалзаж байж тус стилийг хэрэгжүүлэх боломж бүрддэг.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 29)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 30)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 31)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 32)

Спорт шик

Спорт шик төрлийн хувцаслалтыг манай орон шиг жиндүү цаг агаартай газарт (тэр дундаа энэ жил бороотой, сэрүүн байх төлөвтэй байна) хэрэгжүүлэхэд тохиромжтой. Туузан канттай өмд, мото стилийн арьсан хүрэм, анорак цув гээд спортлог загвартай хувцсыг миди юбка, мөр давсан цүнх, өө сэвгүй үсний засалт гэхчлэн шик өнгө аястай хувцас, үс, нүүр будалттай хослуулснаар тус хэв маяг бүрдэнэ.

Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 35)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 36)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 37)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 38)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 39)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 40)

НҮҮР БУДАЛТ


Бүтээлч контур

Тод өнгийн тень

Барбикор хацар


ҮС ЗАСАЛТ


Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 50)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 51)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 52)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 53)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 54)
Playtime-аар юу өмсөх вэ?: Хөгжмийн фестивалийн чиг хандлага (фото 55)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх