Хайх

Роузи Хантингтон-Уайтлигаас суралцах хувцаслалтын 5 дүрэм

Роузи Хантингтон-Уайтлигаас суралцах хувцаслалтын 5 дүрэм

Хэрхэн загварлаг төрх бүрдүүлэх вэ

Text: Buro.Mongolia


Роузи Хантингтон-Уайтлиг бид гоо зүй, хувцас загварын өндөр мэдрэмжтэй загвар өмсөгч гэдгээр нь сайн мэдэх билээ. Учир нь тэрээр Instagram хуудсаараа дамжуулан Bottega Veneta, The Row, Totême зэрэг брэндүүдийн шинэ загварууд болон савхин өмд, кардиган зэрэг сүүлийн үеийн трендүүдийг хэрхэн загварчлахыг харуулж чаддаг билээ. Тэгвэл түүний загварлаг хувцаслалтын нууцаас суралцацгаая.

Юун түрүүнд тухтай байдал

Роузи Хантингтон-Уайтлигаас суралцах хувцаслалтын 5 дүрэм (фото 1)

Роузи Хантингтон-Уайтли амралтын өдрүүдэд гоё ганган байдлаас илүүтэй тухтай байхыг илүүд үздэг. Ингэхдээ бэлтгэлийн өмд, юүдэнтэй цамцыг сувдан ээмэг, aviator нарны шилтэй хослуулан эмэгтэйлэг, загварлаг байдлаа хадгалдаг билээ.

Өргөн мөртэй загварт анхаарал хандуул

Түүний дуртай загварын нэг бол өргөн мөртэй загвар юм. Учир нь ийм загварууд ямар ч хувцастай зохицохын зэрэгцээ төрхөд загварлаг өнгө аяс нэмж чаддаг байгаа.

Чокерыг хэзээд ч зүүж болно

Хэрэв та анзаарсан бол загвар өмсөгч Роузи Хантингтон-Уайтли чокер зүүлтийг ямар ч үед, ямар ч загвартай хослуулан зүүдэг байгаа. Тиймээс дараагийн удаа торгон сорочка, эсвэл ноолууран цамцаа гинжин чокертой хослуулж загварлаг төрх бүрдүүлээрэй.

Хар өнгөөр дагнаж хувцасла

Роузи Хантингтон-Уайтлигаас суралцах хувцаслалтын 5 дүрэм (фото 2)

Роузи Хантингтон-Уайтлигийн хувцасны шүүгээнд цагаан, beige, цайвар шар зэрэг завсрын өнгөтэй загварууд давамгайлдаг ба тэрээр хар өнгийн хувцсыг өдөр тутамдаа тэр бүр өмсөөд байдаггүй. Харин хар өнгийн загвар өмсөх тохиолдолд энэ өнгөөрөө дагнан, монохром дүр төрх бүрдүүлэх дуртай гэдгээ тэрээр дурдсан байдаг.

Өвөрмөц эсгүүртэй загваруудыг сонгож өмс

Үдэшлэг, хүлээн авалтад оролцохдоо Роузи Хантингтон-Уайтлигийн адилаар энгэр хэсгийг тодотгосон өвөрмөц эсгүүртэй загвар сонгоорой. Ийм загвар гоо үзэсгэлэнг улам бүр тодотгон хүзүүг урт харагдуулж, сэтгэл булаам, романтик дүр төрх бүрдүүлэх болно.

цааш үзэх