Хайх

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь

Хэт фестивалийн, эсвэл Хэллоуины хэв маягтай харагдахгүйн тулд юун дээр анхаарах вэ?

Text: Buro.Mongolia


Ковбой гутал бол ганцхан улирал эрэлттэй болж, төд удалгүй мартагддаг богино настай трендүүдийн нэг биш юм. Яаж болон юутай загварчлахаас хамаараад тус гутлыг хөгжмийн фестивалиудад, өдөр тутамд, албан уулзалтад өмсөж, тэр ч бүү хэл далайн эрэг дээр бикинитэй хослуулж болдгийг Кендалл Женнер, Дуа Липа зэрэг алдартнууд харуулсан билээ.

Ковбой гутлаар шик төрх бүрдүүлэхдээ ихэвчлэн минимал, цэмцгэр хувцас болон аксесуартай хослуулж, тунг нь тааруулж өмсөх нь чухал юм. Тухайлбал, ковбой малгай, цацагтай хүрэм, хэт их амьтны хээнээс зайлсхийж, оронд нь шулуун силуэттэй жийнсэн өмд, цагаан футболка, классик тренч цув, пиджакийг сонгоорой.


ЖИЙНСЭН ӨМД + ХАР ПИДЖАК

Дийлэнх ковбой гутлын түрий өргөн байдаг тул жийнсэн өмднийхөө шуумгийг дотор нь хийж загварчлахад тохиромжтой.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 1)
@camillecharriere
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 2)
@burlakanastya
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 3)
Emily Ratajkowski
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 4)
@leiasfez

УРТ ДААШИНЗТАЙ

Элдэв хээгүй, цулгуй урт даашинз бол шик хэв маягийн салшгүй нэг хэсэг билээ. Төрхөө илүү сонирхолтой харагдуулахыг хүсэх юм бол тэгш бус хэм, өвөрмөц деталь, этгээд силуэттэй загвараас сонголтоо хийгээрэй.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 5)
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 6)

Элдэв хээгүй, цулгуй урт даашинз бол шик хэв маягийн салшгүй нэг хэсэг билээ. Төрхөө илүү сонирхолтой харагдуулахыг хүсэх юм бол тэгш бус хэм, өвөрмөц деталь, этгээд силуэттэй загвараас сонголтоо хийгээрэй.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 7)
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 8)
@katieklinefelter

ӨВДӨГ ДАВСАН ЮБКАТАЙ

Миди юбкаг хэт богино биш, харин дунд, эсвэл урт түрийтэй ковбой гуталтай хослуулахыг зөвлөе. Ингэснээр биеийн харьцаа илүү өв тэгш харагдах болно.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 9)
Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 10)

ТРЕНЧ ЦУВТАЙ

Хавар, намрын хувцасны шүүгээг тренч цувгүйгээр төсөөлшгүй. Дулаахан, загварлаг, бас бүх төрлийн хувцастай зохицдог давуу талтай.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 11)

Хавар, намрын хувцасны шүүгээг тренч цувгүйгээр төсөөлшгүй. Дулаахан, загварлаг, бас бүх төрлийн хувцастай зохицдог давуу талтай.

Стайлинг зөвлөгөө: Ковбой гутлаар өдөр тутмын шик төрх бүрдүүлэх нь (фото 12)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх