Хайх

Минимал стильтэй бүсгүй та баярын үдэшлэгтээ ямар даашинз өмсөх гэж байна вэ?

Минимал стильтэй бүсгүй та баярын үдэшлэгтээ ямар даашинз өмсөх гэж байна вэ?

Гоёлын минимал хувцаслалтын санаанууд

Text: Buro.Mongolia


Мэдээж арванхоёрдугаар сар бол оны хамгийн баярын уур амьсгалтай, юм бүхэн гялтганаж, гэрэлтсэн "ганган" сар гэдэгтэй маргах хүн үгүй. Хэдий тийм ч хэрвээ та минимал стильтэй нэгэн бол баярын үдэшлэгтээ зориулж заавал гял цал, төвөгтэй төрх бүрдүүлэх ёстой гэсэн үг огтхон ч биш. Энгийн эсгүүртэй атлаа цаанаа л нэг хээнцэр, загварын нарийн мэдрэмжийг, тэр дундаа өндөр чанарыг илтгэх шик сонголт хийх боломж танд бий.

Бид жишээ үзүүлэх зорилгоор Монголд төдийгүй дэлхийд өөрийн минимал, тансаг, тав тухтай стилиэрэ алдаршсан Fabiana Filippi-гээс даашинзын сонголт хийн, Швейцарын Bally брэндээс тэнгэрт гялалзах од мэт чамин хийцтэй туфли хослууллаа.

Минимал стильтэй бүсгүй та баярын үдэшлэгтээ ямар даашинз өмсөх гэж байна вэ? (фото 1)

Fabiana Filippi энэ улиралд хүлээн авалт, коктейл үдэшлэг, оройн зоог зэрэг баярын арга хэмжээнүүдэд зориулсан гоёлын загваруудыг олон төрлөөр нь танилцуулсан байгаа. Мэдээж энэ бол Fabiana Filippi учир хувцаснууд нь хэзээ ч биед тухгүй, хөдөлгөөн хорьсон байдаггүй. Даашинзууд нь хүртэл эмэгтэй хүний галбирыг тодотгох атлаа намирсан, сул эсгүүртэй тул та ямар ч мөчид ая тухаа алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Арьсанд зөөлөн мэдрэмж өгөх тансаг зэрэглэлийн материалыг жижиг гялтганасан элементээр баяжуулж өгсөн нь "тайван шик" хэв маягийг бий болгож өгчээ. Загварууд нь өөлөх зүйлгүй хийцтэй, чанарын хувьд ч өндөр зэрэглэлийнх тул даашинзуудыг харах төдийд тансаг мэдрэмж авах гэлтэй.

Минимал стильтэй бүсгүй та баярын үдэшлэгтээ ямар даашинз өмсөх гэж байна вэ? (фото 2)

Харин туфлийн хувьд Швейцарын алдарт Bally брэндээс сонголтоо хийсэн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт Bally-гийн загварууд хөлийг илүү урт харагдуулах төгс шөвгөр хоншоортой төдийгүй өсгийний өндөр хэт өндөр биш, яг тохирсон хэмжээтэй байсан юм. Хоёрдугаарт загварууд нь гялтганасан шигтгээ болоод гоёмсог саагаар чимэглэгдсэн нь баярын уур амьсгал бүрдүүлэн маш загварлаг харагдаж байлаа. Тиймээс гоёмсог туфлиэрэ хүн бүрийн анхаарлыг татахын зэрэгцээ бүхэл үдшийн турш бүжиглэсэн ч хөл өвдөхгүй шилдэг сонголт болно.

Минимал стильтэй бүсгүй та баярын үдэшлэгтээ ямар даашинз өмсөх гэж байна вэ? (фото 3)

 

FABIANA FILIPPI, BALLY

Sod's Boutique

Сентрал тауэр, 1-р давхар

7700 1744

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх