Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Alexander Mcqueen, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Alexander Mcqueen, хавар-зун 2017

Олон талт

Text: Buro.Mongolia


Зураг:

“1960-аад оны Лондонд амьдарч буй залуугийн Энэтхэг улс руу хийсэн аялал” хэмээн тодорхойлогдсон шинэ цуглуулгын каталогийг сонирхоно уу

Alexander McQueen шинэ улирлын эрэгтэй цуглуулгадаа 1960-аад оныг санагдуулам нарийн эсгүүртэй хослол, хиппи өмд болон Энэтхэг улсын уур амьсгалыг шингээсэн чамин хээ угалзтай, сул дүрстэй загварууд оруулсан байна. Бүтээлч захирал Сара Бертон жирэмсний амралтандаа гарсан тул энэ жил брэндийн хамт олон загварын шоу эсвэл танилцуулга зохион байгуулалгүй зөвхөн шинэ цуглуулгынхаа каталогийг олонд дэлгэлээ.

Цуглуулгад найман товчтой, давхар энгэртэй бие барьсан судалтай хослол, халаат маягийн өргөн судалтай торгон урт хүрэм болон хар-цагаан өнгөөр цоохорлосон ирвэсний хээтэй хослол ба хантааз гэх зэрэг маш олон төрлийн загварууд нэг дор багтсан байгаа. Ихэнх загварууд хээ угалзаар баялаг байсан бөгөөд тэр дунд эртний ил захидлын дүрс, амьтдын ертөнцийн зураглал болон төмөрлөг гялбаатай гялалзсан хатгамлууд тодорч харагдаж байлаа.

цааш үзэх