Хайх

Таны сонорт: Оймс + сандаал?

Таны сонорт: Оймс + сандаал?

Гэмт хэргийг хүчингүй болгох

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

«Оймс+сандаал » гэсэн зарим эрчүүдийн дуртай хослол нь эрт үеэс загварын мэдрэмжгүй байдлын илэрхийлэл байсаар ирсэн. Түүгээр барахгүй 2013 онд албан ёсоор тиймд тооцогдох болсон. Харин шинэ жилд, 2016 оны хавар-зуны үзүүлбэрүүдийг харахад энэхүү сонин хосыг өршөөл хүлээж байгаа бололтой

2013 онд Их Британийн Debenhams сүлжээ их дэлгүүрийн баг нь олон "загварын гэмт хэрэг" дундаас аль нь тэдний худалдан авагчдад хамгийн аймаар санагддаг талаар олж мэдэхийг зорьсон юм. Ойролцоогоор 1500 хүнээс санал асуулга авсны дараа үнэнээ хэлэхэд урьдчилан таамаглаж байсан хариултаа авчээ. Нэгдүгээр байранд алдарт хос болох «оймс+сандаал » орсон юм. Энэхүү хослол нь эрт үеэс загварын мэдрэмжгүй байдлын илэрхийлэл байсан төдийгүй мөнхийн шог ярианы сэдэв болсоор ирсэн. Тэгсэн хэдий ч тэд ард түмний хайрыг хүртсэн хослол яах аргагүй мөн юм. Өвдгөөр татсан шорт, элэгдсэн сандаал мөн заавал ч үгүй хослуулан өмссөн зузаан оймстой эрчүүдгүйгээр ихэнх орнуудын гудамжийг төсөөлөшгүй шүү дээ.

Таны сонорт: Оймс + сандаал? (фото 1)

Дэлхийн алдар цуутай загвар зохион бүтээгчид энэхүү загварын гэмт хэргийг хүчингүй болгох гэж нэг биш удаа оролдож байсан бөгөөд эмэгтэй загварт бараг хүссэндээ хүрч чадсан. Харин эрэгтэй хөлөн дээр иймэрхүү загварын туршилт нь одоо хүртэл гэнэтийн санагддаг хэвээр. Гэхдээ шинэ улиралд Миланы эрэгтэй загварын долоо хоногийн үеэр цуглуулгаа танилцуулж буй загвар зохион бүтээгчид нэр төрөө алдсан хосыг дэмжихээр шийджээ. Эхний загвар зохион бүтээгчээр Bottega Veneta-гийн Томас Майер тодорч (түүний үзүүлбэрийн дараа Тим Бланкс 2016 оны хаврын гол чиг хандлага бол оймстой өмссөн сандаал гэж хэлсэн юм), харин түүний араас Versace болон Marni нар нэгдсэн. Түүнчлэн Парисын дэмжигчдээр Kenzo-гийн Умберто Леон болон Кэрол Лим нар тодорсон. Үүний зэрэгцээ ихэнх загвар зохион бүтээгчид углаашийг хотын гудамжаар өмсч болох бүрэн эрхтэй гутал хэмээн хүмүүсийг ятгасаар байлаа.

2013 оны Debenhams-ын асуулгын дараа тэдний төлөөлөгч болох Эд уотсон ийнхүү хэлсэн юм. "Энэ нь тайзан дээр догь харагдаж болох ч бидний гудамжинд харахыг хүссэн төрх арай биш". Шинэ улирлын үнэмшил төрүүлсэн тайзны жишээнүүдийг харсан хэдий ч үнэхээр гудамжинд тохиромжгүй гэдэгт санал нийлэх хүмүүс их бий. Энэ хослол нь ганцхан улирлын хугацаанд нэр төрөө сэргээж чадах нь юу л бол. Гэхдээ тэд маш сайхан хамгаалагчидтай байсан шүү.

 

цааш үзэх